Tuesday, October 02, 2012

IQ тест

“Оюун ухаан бол тэнгэр газрын хаан нь юм” гэж суут сэтгэгч Сократ хэлжээ. Үнэхээр бидний дэлхийд оршин байгаа агуу бүхнийг оюун ухааны хүчээр л бүтээсэн. Иймээс хүн гэдэг өөрийн оюун ухааныг хөгжүүлэн, амьдралдаа ашиглан сайн сайхныг бүтээх хэрэгтэй.  "Өөрийгөө танин мэд" гэж эртний грекчүүд бидэнд гэрээслэсэн. Эртний грекчүүдийн бодож байсанчлан ийм мэдлэг нэг их ашиг тустай бус хэдий ч орчин үеийн сэтгэл зүйчдийн үзсэнээр одоогийн ихэнхи хүмүүс өөрсдийнхөө бие хүний чанар, темперамент, оюун ухааны чадвар, зан араншин, авъяас чадвар гэх мэт зүйлийг юу юунаас илүүтэй сонирхож явдаг гэнэ.
    Оюун ухааныг хэмжих талаар ихээхэн сонирхож байсан боловч төдийлөн сайн үр дүнд хүрч чаддаггүй байсан ажээ. IQ-intelligence quotient буюу монголоор оюуны илтгэцүүр, оюун ухааны коэффициент гэсэн нэр томьёо ойлголтыг сэтгэлзүйн шинжлэх ухаанд анхлан Францын сэтгэл судлаач, сурган хүмүүжүүлэгч Альфред Бине оруулж ирсэн түүхтэй.
Энэхүү оюун ухааныг шалгах IQ тестийн тусламжтайгаар хүн өөрийнхөө сэтгэлгээ, аливаа зүйлийн учрыг олох, зөв шийдвэр гаргах чадварыг танин мэдэж, IQ тест болон бодлогуудын тусламжтайгаар оюуны чадвараа хөгжүүлэх боломжтой. Хэрэв та оюун ухааны итгэлцүүр IQ-гээ шалгахыг
Энэхүү тестийг татаж аваад өөрийгөө сориод үзээрэй. 
Та тодорхой хугацаанд бөглөхөд л хангалттай.
 Энд дараад татаад аваарай.
Дахин нэгэн  IQ тестийг нэмж орууллаа. Та татаад аваарай.