Thursday, May 21, 2015

Математикийн шинжлэх ухааны доктор,академич УИХ-ийн дэд дарга Р.Гончигдоржийн нэрэмжит аймгийн математикийн олимпиад


Математикийн шинжлэх ухааны доктор,академич УИХ-ийн дэд дарга Р.Гончигдоржийн нэрэмжит аймгийн математикийн олимпиад 2015 оны 05 сарын 16-ны өдөр 4-р сургууль дээр амжилттай явагдаж өнгөрлөө.Энэхүү олимпиадаас
 Багш нарын ангилалд:
Математикийн багш Г.Пэрэнлэй Мөнгөн медаль
Математикийн багш Ж.Батбаяр Мөнгөн медаль
Математикийн багш Ч.Ганчимэг Хүрэл медаль
12б ангийн сурагч М.Дамбийбалжир  Мөнгөн медаль
12б ангийн сурагч О.Уранбилэг Хүрэл медаль
9е ангийн сурагч Б.Жамба  Хүрэл медаль
9е ангийн сурагч Бат-Эрдэнэ  Хүрэл медаль тус тус хүртэж багийн дүнгээр III байранд шалгарлаа.

Wednesday, May 20, 2015

Аймгийн “Математикийн стандарт –IV” олимпиад

Сурган хүмүүжүүлэх ухааны доктор, дэд профессор, зөвлөх багш  Магсарын Шагдарсүрэнгийн нэрэмжит Архангай аймгийн аварга шалгаруулах
“Математикийн стандарт –IV” олимпиадын мэдээлэл
Дунд ангийн багш ангилалд: Г.Пэрэнлэй   Мөнгөн медаль
Б.Отгонбат  Хүрэл медаль
Ч.Ганчимэг  Хүрэл медаль
Бага ангийн багш ангилалд: Ш.Мөнхтуяа   Хүрэл медаль
М.Дамбийбалжир (XII)  Хүрэл медаль

Wednesday, March 25, 2015

Аймгийн геометрийн 2-р олимпиад

11026153_1582896865283979_2007306093452429990_n
Аймгийн геометрийн 2-р олимпиад 2 дахь жилдээ Эрдэнэбулган сумын  3-р сургууль дээр  3.14-3.15 өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэхүү олимпиад нь өнгөрсөн жилээс Аймгийн засаг даргын санаачилсан “Математик”  дэд хөтөлбөрийн хүрээнд зохиогдож эхэлсэн ба Аймгийн засаг даргын тамгын газар, Архангай аймгийн Математикийн багш нарын холбоо, Хүмүүн цогцолбор III сургууль болон Улаанбаатар хот дахь Архангай аймгийн гаралтай Математикчид болох  МУИС-н багш багш Доктор профессор В.Адъяасүрэн, МУБИС-ийн Математик байгалийн ухааны сургуулийн Математикийн тэнхимийн эрхлэгч Доктор, дэд профессор Б.Сандагдорж, ШУТИС-ийн багш Ж.Уламбаяр, Улаанбаатар хотын I сургуулийн Математикийн багш Бат-Эрдэнэ нарын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдлаа.

Tuesday, May 27, 2014

Олимпиадын мэдээ

Улсын их хурлын гишүүн, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, математикийн шинжлэх ухааны доктор академич Р.Гончигдоржийн нэрэмжит аймгийн математикийн XII олимпиад 2014.05.25 ны өдөр амжилттай явагдаж өнгөрлөө. Энэхүү олимпиадад амжилттай оролцсон сурагчиддаа баяр хүргэж сурлагын өндөр амжилт хүсье.