Tuesday, February 26, 2019

Математикийн хичээлийн ЭЕШ-2018 D хувилбар


12 ангийн сурагчдад зориулан Математикийн хичээлийн ЭЕШ-2018 D хувилбарыг татаж авахаар оруулж байна.ЭНД дарж татаж аваад өөрсдийгөө сориорой.

Sunday, January 29, 2017

ЭЕШ ХҮРТЭЛ БИД ЮУ ХИЙХ ЁСТОЙ ВЭ?

1. Мэргэжлээ сонгох
2. Шалгалт өгөх хичээлүүд дээрх мэдлэгээ бататгах
3. ЭЕШ-даа бүртгүүлэх
4. Орохыг хүсэж буй сургуульдаа цахимаар бүртгүүлэх
1. МЭРГЭЖЛЭЭ СОНГОХ: “Би ямар мэргэжилтэй хүн болох вэ?” Энэ асуулт өмнө нь байнга л яригддаг энгийн зүйл мэт санагддаг байсан ч яг өөрөө энэ асуултанд хариулах хэрэгтэй болох үед хамгийн чухал зүйл байсныг анзаарсан. Зарим найзууд маань бага насны мөрөөдлөө орхиогүй байхад зарим нь ээж аавынхаа мэргэжлийг өвлөн суралцах тухайгаа ярьж, заримынх нь сонгосон мэргэжил ээж аавынх нь эсэргүүцэлтэй тулгарч байна гэж байлаа. Харин надад энэ бүгд огтхон ч тохиолдоогүй бөгөөд миний сонголт миний гарт байв. Гэхдээ би юунд дуртай, юуг насаараа хийж амьдарч чадахаа мэдэхгүй байсан. Тиймээс олон хүмүүстэй уулзаж, ярилцаж, мэдээлэл цуглуулаад эцэст нь өөрөө сонголтоо хийсэн билээ. Энэ бол маш хариуцлагатай сонголт бөгөөд “ЭЕШ өгсний дараа оноогоо харж байгаад нэг ангид орно доо” гэж бодолгүй бүх зүйл эхлэхэд хаана хүрэхээ тооцолсон. Өөрөөр хэлбэл зорилготой байвал чи түүн рүүгээ тэмүүлдэг, юуг хийхээ мэддэг байхаас гадна зорилгодоо хүрэх боломж чин бусдынхаас хэдэн мянга дахин илүү байх болно.

Friday, January 06, 2017

"Математикийн тестүүд"

Энэхүү ном нь 1998 онд хэвлэгдсэн анхны тестийн ном бөгөөд  хөнгөнөөсөө хүндэрсэн байдлаар бичигдсэн 18 хувилбартай. Хувилбар тус бүр нь А,В хэсэгтэй. Татаж аваад улсын болон элсэлтийн шалгалтандаа бэлдээрээ.

Monday, December 12, 2016

2003-2006 онуудын Математикийн ЭЕШалгалтын блупринт

2013-2016 онуудын Математикийн хичээлийн ЭЕШалгалтын блупринтийг оруулж байна. Үүний дагуу Элсэлтийн ерөнхий шалгалтандаа бэлдэж амжилт  гаргаарай.


Tuesday, February 16, 2016

2015-2016 оны хичээлийн жилийн 12- ангийн улсын шалгалтын материал (Математик)

2015-2016 оны хичээлийн жилийн 12- ангийн математикийн улсын шалгалтын материалыг орууллаа.

Thursday, October 15, 2015

Элсэлтийн ерөнхий шалгалт-2015 Математик

2015 оны Математикийн хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын 4 хувилбар бүхий материалыг орууллаа.

Wednesday, May 20, 2015

Tuesday, April 07, 2015

Элсэлтийн Ерөнхий Шалгалтын хуваарь

Элсэлтийн Ерөнхий Шалгалтын хуваарь

06 дугаар сарын 18
10:00-11:20     Монгол улсын түүх
13:00-14:40     Хими
16:00-17:20     Англи хэл
06 дугаар сарын 20
08:30-09:50     Газар зүй
11:30-13:10     Математик
14:30-15:50     Биологи
17:10-18:20     Монгол хэл
06 дугаар сарын 21
08:00-09:40     Физик
11:30-12:50     Нийгмийн тухай мэдлэг
14:20-15:40     Орос хэл

Tuesday, December 02, 2014

Элсэлтийн ерөнхий шалгалт-2014 Математик

2014 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын Математикийн хичээлийн даалгаваруудыг оруулж байна.

Wednesday, February 12, 2014

Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь

Сар/Өдөр Цаг Хичээл
06 сарын 14 өдөр 12:00 – 13:40 Монгол хэл бичиг
06 сарын 16 10:00 – 11:20 Орос хэл
13:00 – 14:40 Хими
16:00 – 17:20 Англи хэл
06 сарын 17 08:30 – 09:50 Монгол Улсын Түүх
11:30 – 13:10 Математик
14:30 – 15:50 Биологи
17:00 – 18:20 Монгол хэл
06 сарын 19 08:00 – 09:40 Физик
11:30 – 12:50 Нийгмийн тухай мэдлэг
14:20 – 15:40 Газарзүй

Saturday, October 05, 2013

Элсэлтийн Ерөнхий Шалгалтанд 800 оноо авах зарим нууцаас

1. ЭЕШ-д ихэнхи хүүхдүүдийн хамгийн их алддаг зүйл бол сандрал.
Хэрэв та тэр их айдас, сандралаа намдааж чадахгүй бол та мэддэг зүйлээс ч мэдэхээ больдог. Энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Жишээ нь л гэхэд танд өөрсдийн сургууль дээр болдог улсын шалгалтууд өгч байх яг тэр мөчид үнэхээр хүнд хэцүү бодлого шалгалтанд ирсэн
мэт сэтгэгдэл төрж байсан уу? Харин шалгалт дууссаны дараа та тус шалгалтанд ирж байсан бодлогуудаа харахад чинь үнэхээр энгийн, инээд хүрмээр хялбар зүйл байсан болохыг нь сая л мэддэг. Энэ бол айж, сандарсан хүн шалгалтын үед нэмж, хасах үйлдлээ ч мартахаар тийм их аюулт зүйл. Иймээс та сандрахгүй байхын тулд одооноос өөрийгөө тайвшруулж, эцэг эх, багш, найз нөхдийнхөө тусламжтайгаар өөрөөсөө олон удаа ЭЕШ өгч байна гэж бодоод шалгалт авч байх хэрэгтэй. Мөн ЭЕШ өгч байх яг тэр мөчид аль болох анхаарлаа төвлөрүүлж дотоод сэтгэлээ удирдаж хянаж сурах хэрэгтэй. Жишээ нь би гэхэд томоохон шалгалтуудын үеэр орчин тойрондоо байгаа хүмүүс, чимээ шуугианыг үл тоон яг л ганцаараа жирийн л нэг шалгалт өгч байгаа мэтээр төсөөлж өөрийгөө тайвшруулдаг. Мөн энэ шалгалтыг л сайн өгчихвөл миний амьдралын бүх зүйл сайхан болно, би бүгдийг авна г.м -ээр өөрийнхөө сэтгэлийг хурцалдаг. Үүний нэгэн адилаар хүн бүр сандралаа арилгах төрөл бүрийн аргуудаас суралцах хэрэгтэй.

Sunday, June 02, 2013

МАТЕМАТИКИЙН ТЕСТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ.

Бэлдэх шаардлагатай зүйлс: Үзэг, харандаа, горьтог, баллуур, бугуйн цаг.
1.ӨӨРИЙГӨӨ ТАЙШРУУЛАХ. Тайван бус, сандарсан үед мэддэг зүйл дээрээ хүртэл алдаа гаргах боломжтой. Алдаа гаргах тусам хүн улам сандардаг ба сандрах тусам улам их алдаа гаргана . . . Иймээс эхнээс нь өөрийгөө аль болох тайвшруулж (тайвшруулах амьсгалын дасгал хийсэн ч болно), ердийн математикийн хяналтын ажил хийж байна гэж ‘үзэх’ хэрэгтэй.
2.ШАЛГАЛТЫН БЭЛТГЭЛ АЖИЛ. Шалгалт эхэлсэн даруйд эхлээд цаасныхаа ноорог хийх хэсгийн зах хэсэгт баганаар 1, 2, 3, . . . , 22 гэж бодлогуудын дугаараа тавиарай. Бодлогын нөхцлөө унших гэж яарах хэрэггүй. Бид энэ дугааруудын ард бодсон бодлогынхоо хариу болох A, B, C, D, E –ийг тавих ба хариу тавьсан дугаарыг дугуйлах юм. ИНГЭЖ бэлдвэл хаа хамаагүй хариугаа тэмдэглэж, түүнийгээ хайж цаг алдахгүй. ИНГЭЖ бэлдвэл чи хэдэн бодлогоны хэдийг нь бодсон болох нь байнга нүдэнд чинь тусаж
байх ба бодсон бодлогоны тоо ихсэх чиний сэтгэл тайвшрана, улам сайн бодно.
3.БОДЛОГЫН НӨХЦЛӨӨ ЯДАЖ 15 МИНУТ УНШ. Шууд эхнээс нь бодох хэрэггүй ( Мэдээж өөртөө итгэлтэй, сайн бэлтгэлтэй бол эхнээс нь бодож болно. Гэхдээ л бардах хэрэггүй ). Бодлого бүрийг ядаж нэг удаа тайван уншаад, унших явцдаа аль нь хамгийн хялбархан болохыг тунгаа. Бүгдийг уншиж дууссаны дараа хамгийн хялбар бодлогоноосоо эхлэн бодоорой. Дээр хэлсэнчлэн бодсон даруй нөгөө баганандаа хариугаа бичээд, дугаарыг нь дугуйлаарай.
4.ЗАРИМ БОДЛОГЫГ БОДОХ АЛБАГҮЙ. Хариуг нь орлуулах замаар зөв хариуг нь олох бодлогууд байдаг. Тийм бодлого байгаа эсэхийг хараарай.
5.ЦЭГЦТЭЙ НООРОГЛО. Бодолтоо хийхдээ дугаараа тавьж, цэгцтэй хийгээрэй. Бодолтоо дахин хянах шаардлагатай тул цэгцгүй байвал бид хугацаа алдана. Бодолтоо харандаагаар хийсэн тохиолдолд буруу бодолтоо баллуурдаж болох ба энэ тохиолдолд цаасны орон зайг зөв ашиглана, бодолтоо хянахад илүү бичлэг байхгүй тул хялбар байх болно.
6.10 МИНУТ ҮЛДЛЭЭ. 15 минут үлдэх үед хариуны шабломондоо хариугаа бөглөх хэрэгтэй. Хугацаа дуусах эцсийн мөчид бодоогүй бодологуудынхаа хариуг бингодоорой. Бөглөөгүй бодлого үлдээж болохгүй, хоосон үлдээснийг бодвол оноо авах боломжтой ба буруу бөглөсөн гэж оноо хасуулахгүй шүү дээ.

Friday, May 10, 2013

Суудлын хуваарь бүхий хуудсыг зургаадугаар сарын 1-нээс тараана

Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбаттай ярилцлаа.
 

 -Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтад хэдэн хүүхэд орох вэ?
-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 15-ны хооронд цахим хэлбэрээр орон даяар амжилттай үргэлжилж дууссан. Нийтдээ 43875 хүүхэд шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн. Тодруулбал энэ жил ерөнхий боловсролын сургууль төгсч байгаа 37 мянга гаруй хүүхэд өмнөх онуудад төгссөн ч дахин их, дээд сургуульд элсэхийг хүссэн 6000 гаруй шалгуулагч шалгалтад хамрагдахаар бүртгүүлээд байна.
-Хүүхдүүд ямар хичээлээр түлхүү шалгалт өгч байна?
-Арван хичээлээс сонгож бүртгүүлсэн 43000 хүүхдийн 37000 орчим нь математикийн хичээлийг сонгосон байх жишээтэй. Математик, англи хэл, нийгэм гэсэн хичээлүүдийг маш олноор сонгон өгч байгаа. Энэ нь тухайн хүүхдүүдийн өөрсдийнх нь мэргэжлийн чиглэлээс хамаараад хийж байгаа сонголт шүү дээ. Шалгуулагчид математикийн хичээлийг ихээр сонгосноос нь байгалийн ухааны буюу техник, инженерийн чиглэлийн талыг түлхүү сонирхож байгааг мэдэж болохоор байна. Ер нь жилд хамгийн их сонгогддог нь математик бага нь түүх гэх мэт байдаг. Энэ бол сургуулиудаас элсэлт авахаар зарласан хяналтын тоо, мэргэжлийн эрэлт хэрэгцээтэй холбоотой.

Monday, April 01, 2013

11 ангийн сурагчдын анхааралд:

Удахгүй болох ЭЕШ ын материал задарсан байна гэж байна шүү. Доорх хаягаар орж татаж аваад бүгд 800 оноо аваарай.  Зөвхөн математик физик 2 хичээлийн материал байна лээ шүү.
                                                       
Үзэх

Sunday, February 03, 2013

2013 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.  Энэхүү журмаар Монгол улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилго бүхий Элсэлтийн ерөнхий шалгалт /цаашид ЭЕШ гэх/-ыг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулна.
1.2.  Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс авах ЭЕШ-ыг зохион байгуулахад БСШУ-ны сайдын 2005 оны 422 дугаар тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам” болон холбогдох бусад эрх зүйн актыг дагаж мөрдөнө.
1.3.  ЭЕШ-ыг 2013 онд бүрэн дунд боловсрол эзэмшсэн иргэн /цаашид энэ онд төгссөн шалгуулагч гэх/, 2013 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш боловсролтой иргэн /цаашид өмнөх онд төгссөн шалгуулагч гэх/ өгнө.
1.4.  Шалгуулагч нь монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс сонгон шалгуулна.

Thursday, January 03, 2013

2012 оны Математикийн шалгалтын А хувилбар,бодолт

БҮТөвийн веб хуудсанд өнгөрсөн жилийн ЭЕШалгалтын хичээлүүдийн нэг нэг хувилбарыг бодолт, зөвлөмжийн хамт оруулсан байна.
Математик - 2012 А хувилбар
Математик - 2012 А хувилбар бодолтыг татаж авч сонирхоно уу.
Бусад хичээлүүдийн материалыг татаж авахыг хүсвэл энд дараарай..

Tuesday, December 25, 2012

Он оны Математикийн элсэлтийн ерөнхий шалгалтын материалууд


Элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэгчдэд зориулж он, оны ЭЕШалгалтанд ирж байсан хувилбаруудыг оруулж байна. Татаж аваад өөрсдийгөө сориод үзээрэй.