13 ба 7 литрийн дүүрэн устай сав болон 19 литрийн хоосон савыг ашиглан 20 литр усыг 2 тэнцүү хэсэгт хуваа.
Дээрх бодлогыг дараах файлыг татаж аваад сонирхолтойгоор бодоод бидэнд хариугаа илгээгээрэй.Аль болох богино алхамаар бодохыг хичээгээрэй. Амжилт хүсье.
Бие дааж бодоорой.
1.
Нэг нь 4 литр ба нөгөө нь 9 литр багтаамжтай хоёр хувин байв. Энэ
хоёр савыг ашиглан голоос 6 литр ус авчирч болох уу?
2.
Нэг нь 15 литр , нөгөө нь 16 литр багтаамжтай хоёр хувингаар голоос
8 литр ус авчирч болох уу?
3.
5 литр ба 3 литрийн хоёр хоосон сав
бйав. Эдгээр савуудыг ашиглан голоос 1 литр ус яаж авах вэ?
4.
5 литр ба 7 литр багтаамжтай хоёр хоосон савыг ашиглан голын уснаас
4литр усыг хэрхэн авч болох вэ?
5.
5 литрийн домбо , 9 литрийн хувин ашиглан 40 литрийн дүүрэн сүүнээс
3 лдитр сүүг хэрхэн авах вэ?
6.
7 минутын ба 11 минутын хоёр элсэн цаг байв. Будааг 15 минут чанах
байв. Эдгээрийг ашиглан хугацааг яаж тохируулах вэ?
7.
8 л хувин дүүрэн устай байв. 5л ба 3л сав ашиглан 4л усыг яаж
таслан авах вэ?
8.
Сүүний машинаас 17л ба 5 литрийн сав ашиглан 13л сүүг яаж авах вэ?
9.
12 л багтаамжтай сав дүүрэн
бензинтэй байв. 5л ба 8л багтаамжтай хоосон сав ашиглан яаж хоёр тэнцүү хэсэгт
хуваах вэ?
10. Саванд 10 л-ээс багагүй бензин байв. 5л ба 9л
багтаамжтай хувингийн тусламжтай 6л бензин таслан авч болох уу?
11. 10л-ийн хоёр хувин сүү байв.
4л ба 5л –ийн хоосон савыг ашиглан сав бүрт 2 л сүүг яаж таслан авах вэ?
12. Хөхүүртэй айрагнаас 9 хул
аяганы багтаамжтай хувин ба 5 хул аяганы багтаамжтай хувингаар 6 хул айргийг
яаж тасдан авч болох вэ?
13. Нэгэн хүнд 3 борвийн бага
хөхүүр , 7 борлийн дунд хөхүүр дүүрэн айрагтай байжээ. Нөгөө хүнд хоосон 10
борвийн их хөхүүр байв. Энэ хоёр хүн 10 борви айргийг энэ гурван хөхүүрээр яаж
тэнцүүхэн хувааж авах вэ?
14. Их хэмжээний айрагтай савнаас
ганц литр айраг авч уух болов. Гэтэл түүнд 12л ба 7литрийн хоосон хоёр сав
байв. Нэг литр айраг хэрхэн тасдан авч уух вэ?
15. 18 литрийн сав дүүрэн
наранцэцгийн тос байв. Мөн тус бүр 7литрийн хоёр хоосон сав, 4 литрийн шанага
байжээ. Эдгээрийн тусламжтайгаар 7 литрийн хоёр саванд тус бүр 6л тосыг хэрхэн
хийж болох вэ?
16. Бидонд 10л сүү байжээ. 3л ба
7л-ийн сав ашиглан 5л сүүг яаж авах вэ?
17. Торхонд 120 л ус байв. 7л ба
5л-ийн багтаамжтай савнууд ашиглан сав бүрд 1 литр усыг таслан ав.
18. 7л , 9л , 11л багтаамжтай савнууд ашиглан 1л , 2л , 3л ,
4л , 5л ,7л , 8л ,9 л шингэнийг хэмжиж
болохыг харуул.