Saturday, November 30, 2019

Математик нь өнөө цагт хамгийн чухал шинжлэх ухаан болохыг батлах 12 шалтгаан

Хүмүүсийн ихэнх нь математикийн тухай бараг юу ч мэдэхгүй, үндсэн дөрвөн үйлдлээр л хязгаарлагдаж байна гэхэд хилсдэхгүй. Үүнээс болж өнөөгийн нийгэмд математикийн ач холбогдлыг тийм ч сайн ойлгож хүлээж авахгүй байна. Тэгвэл таны болон таны хүүхдийн амьдралд ахлах сургуулийн хамгийн уйтгартай гэгддэг, сурагч бүрийн судлахаас залхдаг энэ хичээл яагаад чухал болохыг тайлбарлаж өгье.  
Сансар судлал, хувьслын онол хүн төрөлхтний хөгжилд чухал нөлөө үзүүлсний адилаар геометрийн тусламжтай бид огторгуйн тухай, математикийн логик теоремын тухай шинэ өнцгөөс харах боломжтой болсон.
Үүнээс гадна урлагт үзүүлэх математикийн нөлөө их. Алдарт математикч Пифагор хөгжмийн хэмнэлийг анх математикаар илэрхийлснээс хойш урлаг, математик хоёр салшгүй холбоотой болсон гэж үздэг. Математикийн ийм үзүүлэлтүүд нь хүн төрөлхтөн болон шинжлэх ухааны хооронд гүүр, соёл хоорондын холбоос болсон.
Математикийг судлах нь тархины хөгжилд ихээхэн ач холбогдолтой. Үүнийг өдөр тутамдаа ашигласнаар хүмүүс аливаа учир шалтгааныг олох, тунгаан бодох чадвараа сайжруулах, түргэн хугацаанд шийдвэр гаргах, аливааг бодитоор харах чадвар нэмэгдэх зэрэг  давуу талтай.

Tuesday, October 31, 2017

Хольц,уусмалын бодлого бодох зөвлөмж

Хольц, уусмалын бодлого хэрхэн бодох талаар дараах зөвлөмжийг оруулж байна. Татаж аваад зөвлөмжийн дагуу бие даан бодох бодлогуудыг бодоорой.

Tuesday, October 03, 2017

Мэдэхэд илүүдэхгүй

Доорх зурган дээр дарж илүү тодоор харна уу.

Tuesday, September 26, 2017

Математикийн үйлдлүүдийг 5 секундэд бодох хялбар аргууд

Тооны машин ашиглахгүйгээр тоонуудыг хооронд нь үржих, хуваах, зэрэг дэвшүүлэх асуудал бидэнд үргэлж тулгардаг. 

Мэдээж тооны машин л биш юм чинь олон оронтой тоог хүрд шиг шууд цээжээрээ хэлнэ гэж байхгүй. Гэхдээ тэднийг  хялбархаан боддог хэдэн арга байдгийг хэрэг болох боловуу гэж бодоод оруулж байна. Үнэхээр амархан юм. АМЖИЛТ!

Friday, March 14, 2014

Өнөөдөр дэлхийн П тооны өдөр

МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ's photo.
Өнөөдөр дэлхийн Пи тооны өдөр. Пи тоо нь төгсгөлгүй үргэлжлэх иррациональ тоо бөгөөд дэлхий дахинд тус тооны эхний гурван цифр буюу 3.14-ийг хамгийн түгээмэл ашигладаг бөгөөд энэ утгаараа 3 сарын 14-ний өдрийг Дэлхийн Пи тооны баяр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Пи тооны баярын өдрийг хамгийн анх 1988 онд өргөн дэлгэр тэмдэглэж байжээ.

Sunday, October 20, 2013

Дотоод сүлжээний кабель / Local Area Network Cable

Ихэнх хэрэглэгчид дотоод сүлжээгээ өөрөө хийсэн байдаг бөгөөд кабелийн толгойг буруу хавчсанаас үүдэн сүлжээнд доголдол гарч байдаг. Дотоод сүлжээний CAT5, CAT5e, CAT6 кабелийн толгойг хэрхэн хавчихыг эндээс үзнэ үү.
Одоогийн байдлаар утастай дотоод сүлжээний кабельд RJ45 хэмээх найман шонтой толгойг ашиглаж байна. Кабелийн хувьд 8 утастай CAT5, CAT5e төрлийн кабелийг хамгийн өргөн хэрэглэж байгаа юм.

Saturday, September 28, 2013

ЦЭЦЭН МЭРГЭНИЙ НЭВТЭРХИЙ ТОЛЬ

"Амьдралыг чи алтаар үнэлбэл амьдрал чамайг алтаар мялаана, эс тоож сохор зоос шиг үнэлбэл эргээд чамайг элсэн ширхэг шиг үлээж орхино" гэж агуу зохиолч Р.Чойном нэгэнтээ хэлсэн билээ. Тиймээ хүний амьдрал гэдэг баяр, гуниг, хар, цагаан олон олон зүйлсийг өөртөө агуулсан өргөн уудам орон зай юм. Нэг л олдох амьдралдаа хүн өөдрөг гэгээлэг байж, сайхан зүйлийг мөрөөдөн, сайн үйлсийг бүтээж, аз жаргалтай амьдрах хэрэгтэй. Хүмүүн бидний амьдралд алтаар үнэлж барашгүй асар их тус болохуйц гайхамшигтай сургамжтай үгсийг үе үеийн ухаантууд маань үлдээсэн байдаг. Тэдгээрээс та бүхэнтэйгээ хуваалцаж, ажил амьдралдаа хэрэгжүүлж аз жаргалтай байгаасай гэж хүсэн Г.Аюурзанын "Цэцэн мэргэний нэвтэрхий толь" номноос түүвэрлэн авч хүргэж байна.

Friday, September 27, 2013

Пифагорын теорем


Грекийн агуу их гvн ухаанчдын нэг болох Пифагор м.э.є. 570 онд Грекийн арал Самос-т тєрж єсчєє. Тэрээр Египет болон Babylon1 - оор аялах явцдаа Anaximander2, Pherekydes3 нарын онолыг vзэж судалсан байна. Пифагор "Самосын хоёрхогч" Polykrates4 - ын улс тєрийн бодлоготой vл зєвшєлцсєний vvднээс м.э.є 532/531 онд Самосыг орхин Итали уруу аялсан бєгєєд тэндээ Кротон5 - д єєрийн нэрээр нэрлэгдэх "шашин-тєрийн бvлэглэл" байгуулжээ.

Тэрээр "Бvх зvйл бол тоо юм! Математикийн зарчимаар л бvх зvйлс хувьсаж єєрчлєгдєж байдаг" гэсэн дvгнэлтийг дэвшvvлсэн байна.

Шавь нар нь тvvнийг Apolls6 - ын хойд дvр гэж єргємжилдєг байсан бєгєєд м.э.є 500 онд нас барсных нь дараагаар ч Пифагорын туулсан амьдрал нь олны дунд домог болон яригдсаар иржээ.

Monday, April 22, 2013

Microsoft office Excel програмд томъёо ашиглах талаар

Бидэнд аливаа хүснэгтэн мэдээлэлтэй ажиллах тоон үзүүлэлтэнд дүн шинжилгээ хийхэд Microsoft office Excel программ чухал үүрэгтэй. Энэхүү программын томъёо ашиглах талаар дараах хичээлийг оруулж байна.
Татах
Холбоотой мэдээлэл:
Дүнгийн хүснэгт
Microsoft Excel  монгол ном 
http://www.techonthenet.com/excel/formulas/