2017-2018, 2018-2019 онуудын сэтгэх чадварын олимпиадын 1-ийн давааны материалуудыг орууллаа.
Sunday, February 24, 2019
Friday, February 10, 2017
Мэлхийнүүдэд туслаарай
Энэ тоглоомыг тоглох бол энд дарна уу?
Мэлхийнүүд дээр хулганаараа даран 2 талын мэлхийнүүдийг бие бие дээгүүр нь нэг давуулан нөгөө талд нь гаргана.
Мэлхийнүүд дээр хулганаараа даран 2 талын мэлхийнүүдийг бие бие дээгүүр нь нэг давуулан нөгөө талд нь гаргана.
Ангилал:
Сэтгэх чадвар,
Тоглоом
Saturday, November 02, 2013
Жинлэлтийн бодлого
1. 1г, 3г , 9г,
13г, 17г, 19г- ийн жинтэй туухайнуудыг жинлүүрийн хоёр тавган дээр тэнцэж
байхаар гурав,гурваар нь тавь.
2. 1г,2г, . . . ,8г жинтэй туухайнууд байв.
Жингээрээ тэнцүү байхаар гурван хэсэгт хуваа.
3. Тавган жинлүүр дээр 300г-ийн туухай ашиглан
4кг 600г гурилаас 2кг гурилыг 2 удаагийн жинлэлтээр яаж авах вэ?
Ангилал:
Сэтгэх чадвар
Friday, November 01, 2013
Сайн ажиглаад хариулаарай.
Хэрэв
7 - 3 = 10124
6 + 3 = 3279
5 – 2 = 763
11 + 2 = 92613 бол
15 - 3 =?
Хариултаа сэтгэгдэл бичиж үлдээгээрэй.
7 - 3 = 10124
6 + 3 = 3279
5 – 2 = 763
11 + 2 = 92613 бол
15 - 3 =?
Хариултаа сэтгэгдэл бичиж үлдээгээрэй.
Ангилал:
Сэтгэх чадвар
Юүлэлтийн бодлого
13 ба 7 литрийн дүүрэн устай сав болон 19 литрийн хоосон савыг ашиглан 20 литр усыг 2 тэнцүү хэсэгт хуваа.
Дээрх бодлогыг дараах файлыг татаж аваад сонирхолтойгоор бодоод бидэнд хариугаа илгээгээрэй.Аль болох богино алхамаар бодохыг хичээгээрэй. Амжилт хүсье.
Ангилал:
Сэтгэх чадвар
Monday, April 22, 2013
Эйнштейний бодлого
Эйнштейн энэ бодлогыг өнгөрсөн зуунд зохиосон бөгөөд тухайн үедээ
Дэлхийн хүн амын 98% энэ бодлогыг бодож чадахгүй гэсэн байна. Та
ертөнцийн хамгийн ухаантай 2% хүмүүст багтах уу? Энд ямар ч заль мэх
байхгүй, зөвхөн цэвэр логик хэрэгтэй.
1. 5 өөр өнгийн байшин байна.
2. Байшин болгонд 5 өөр үндэстэн амьдардаг
3. Хүн болгон тодорхой нэг төрлийн уух юм уудаг, тодорхой нэг маркийн тамхи татдаг ба тодорхой нэг амьтан тэжээдэг.
4. Энэ 5-ийн хэн ч нэгэнтэй адилхан уух юм уудаггүй, адилхан төрлийн тамхи татдаггүй, адилхан амьтан тэжээдэггүй
Асуулт: Загас хэн тэжээдэг вэ?
Ашиглах зүйлс:
Англи улаан байшинд амьдардаг
Швед нохой тэжээдэг
Дани цай уудаг
Ногоон байшин цагаан байшингийн зүүн талд байдаг (Эдгээр байшингууд зэрэгцээд байрладаг гэж бодоорой, тэгэхгүй бол 2 хариу гарах аюултай)
Ногоон байшингийн оршин суугч кофе уудаг
Pall Mall татдаг хүн шувуу тэжээдэг
Голын байшингийн оршин суугч сүү уудаг
Шар байшингийн оршин суугч Dunhill татдаг
Норвег эхний байшинд амьдардаг
Marlboro татдаг хүн муур тэжээдэг хүний хажууд амьдардаг
Морь тэжээдэг хүн Dunhill татдаг хүний хажууд амьдардаг
Winfield татдаг хүн пиво уудаг
Норвег цэнхэр байшингийн хажуугийн байшинд амьдардаг
Гермэн Rothmans татдаг
Marlboro татдаг хүн ус уудаг хүнтэй хөрш амьдардаг
Энэ бүх зүйл энэ бодлогыг бодоход туслах болно...
Амжилт хүсье!!!

Эх сурвалж: http://iblogsiq.blogspot.com
Ангилал:
Сэтгэх чадвар
Tuesday, December 25, 2012
Сэтгэх чадвар, математикийн олимпиадын сэдвүүд
Олимпиадад бэлтгэж буй багш сурагчдадаа Улсын Математикийн олимпиадын 2-н даваанд ирж байсан бодлогууд болон зарим хэрэг болох материалуудыг орууллаа.
Ангилал:
Олимпиад,
Сэтгэх чадвар
Tuesday, October 02, 2012
IQ тест
“Оюун ухаан бол тэнгэр газрын
хаан нь юм” гэж суут сэтгэгч Сократ хэлжээ. Үнэхээр бидний дэлхийд
оршин байгаа агуу бүхнийг оюун ухааны хүчээр л бүтээсэн. Иймээс хүн
гэдэг өөрийн оюун ухааныг хөгжүүлэн, амьдралдаа ашиглан сайн
сайхныг бүтээх хэрэгтэй. "Өөрийгөө танин мэд" гэж эртний грекчүүд
бидэнд гэрээслэсэн. Эртний грекчүүдийн бодож байсанчлан ийм мэдлэг нэг
их ашиг тустай бус хэдий ч орчин үеийн сэтгэл зүйчдийн үзсэнээр одоогийн
ихэнхи хүмүүс өөрсдийнхөө бие хүний чанар,
темперамент, оюун ухааны чадвар, зан араншин, авъяас чадвар гэх мэт
зүйлийг юу юунаас илүүтэй сонирхож явдаг гэнэ.
Оюун ухааныг хэмжих талаар ихээхэн сонирхож байсан боловч төдийлөн сайн үр дүнд хүрч чаддаггүй байсан ажээ. IQ-intelligence quotient буюу монголоор оюуны илтгэцүүр, оюун ухааны коэффициент гэсэн нэр томьёо ойлголтыг сэтгэлзүйн шинжлэх ухаанд анхлан Францын сэтгэл судлаач, сурган хүмүүжүүлэгч Альфред Бине оруулж ирсэн түүхтэй.
Энэхүү оюун ухааныг шалгах IQ тестийн тусламжтайгаар хүн өөрийнхөө сэтгэлгээ, аливаа зүйлийн учрыг олох, зөв шийдвэр гаргах чадварыг танин мэдэж, IQ тест болон бодлогуудын тусламжтайгаар оюуны чадвараа хөгжүүлэх боломжтой. Хэрэв та оюун ухааны итгэлцүүр IQ-гээ шалгахыг
Энэхүү тестийг татаж аваад өөрийгөө сориод үзээрэй.
Та тодорхой хугацаанд бөглөхөд л хангалттай.
Энд дараад татаад аваарай.
Дахин нэгэн IQ тестийг нэмж орууллаа. Та татаад аваарай.