Нэрт онолын физикч Стивен Хокинг өнгөрсөн, одоо,
ирээдүйн орчлон ертөнцийн тухайд төдийгүй шинжлэх ухааны суут
сэтгэгчдийн үзлийн талаар гүн мэдлэгтэй ажээ. Тэрээр ээдрээтэй нарийн
ойлголтуудыг жирийн хүмүүс ойлгож чадах хялбар, энгийн нэр томъёонд
оруулж тайлбарлажээ.
Tuesday, October 29, 2013
Sunday, October 20, 2013
Дотоод сүлжээний кабель / Local Area Network Cable
Ихэнх хэрэглэгчид дотоод сүлжээгээ өөрөө хийсэн байдаг бөгөөд кабелийн
толгойг буруу хавчсанаас үүдэн сүлжээнд доголдол гарч байдаг. Дотоод
сүлжээний CAT5, CAT5e, CAT6 кабелийн толгойг хэрхэн хавчихыг эндээс үзнэ
үү.
Одоогийн байдлаар утастай дотоод сүлжээний кабельд RJ45 хэмээх найман шонтой толгойг ашиглаж байна. Кабелийн хувьд 8 утастай CAT5, CAT5e төрлийн кабелийг хамгийн өргөн хэрэглэж байгаа юм.
Одоогийн байдлаар утастай дотоод сүлжээний кабельд RJ45 хэмээх найман шонтой толгойг ашиглаж байна. Кабелийн хувьд 8 утастай CAT5, CAT5e төрлийн кабелийг хамгийн өргөн хэрэглэж байгаа юм.
Ангилал:
Мэдлэг
Friday, October 18, 2013
Цаг гарга
Баяр чадлийн ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга
Бага залуу xарагдаx тул тоглож наадаxад цаг гарга
Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүсэглэxэд цаг гарга
Оюун уxаан ундаршгүй тул уншиж мэдэxэд цаг гарга
Ариун xишиг бурxныx тул xайр сэтгэлдээ цаг гарга
Аз жаргалын xаргуй тул найз нөxөддөө цаг гарга
Зүрx сэтгэлийн дуулал тул инээж баясаxад цаг гарга
Зүдрэx цаг ээлжтэй тул өглөг xишигт цаг гарга
Xөлс болгон шагнал тул ажил xөдөлмөрт цаг гарга
Xүрэx диваажин нэxэлтэй тул буян xурааxад цаг гарга

Зөвлөгөө
Амжилттай сурах 9 зарчим
1.
Өөрийнхөө хүчинд итгэлтэй бай. Суралцах хүсэл эрмэлзэлтэй байж, мэдлэг эзэмших сонирхлоо
хөгжүүлж ажилла. Өөрийнхөө хүчинд итгэхгүй байх шиг тийм гутамшиг гэж үгүй.
2.
Анхаарлаа төвлөрүүл. Анхаарлаа ганц мөч л өөр зүйлд хандуулахад цааш суралцахад
онц чухал зүйлийг өнгөрөөж, суралцах чадваргүй болоход хүрч болно. Хэрэв нэг л зүйлийг
анхааралгүй орхигдуулбал түүнийгээ маргааш гэлгүй тэр дор нь мэдэж авч бай.
3.
Сайн хөдөлмөрлөж, хөдөлмөрийг хайрлаж сур. Зохион бүтээгч Эдисоний "Шинжлэх
ухаанд бүх зүйлийн 1 %-ийг авъяасаар, 99%-ийг хичээл зүтгэлээр бий болгодог"
гэсэн үгийг санаж яв.
Ангилал:
Зөвлөгөө
Tuesday, October 15, 2013
Талархал
Нэрт математикч А.Нямринчин багшийн нэрэмжит төвийн бүсийн Математикийн XIII олимпиадаас "Хүрэл" медаль хүртсэн 6Б ангийн сурагч Д.Мягмарсүрэн бэлтгэсэн багш Ч.Ганчимэг нарт баяр хүргэе. Өмнө энэхүү олимпиадаас Х.Энх-Эрдэнэ "Хүрэл" медаль (2004,2005) хүртэж байсан билээ.
Ангилал:
Бидний тухай,
Олимпиад
GeoGebra
Та цэг, вектор,хэрчим, шулуун, олон өнцөгт, конус огтлол мөн функцийн байгуулалт хийж болох бөгөөд дараа нь динамикаар өөрчилж болно.Нөгөө талаас тэгшитгэл, координатуудыг шууд бичиж оруулж болно.Иймд ГеоГебра дээр цэг, шулуун, вектор, тоон хувьсагчтай ажилладаг.
Мөн функцийн уламжлал, интеграл олох боломжтой.
Ангилал:
Программ
Thursday, October 10, 2013
Saturday, October 05, 2013
Элсэлтийн Ерөнхий Шалгалтанд 800 оноо авах зарим нууцаас
1. ЭЕШ-д ихэнхи хүүхдүүдийн хамгийн их алддаг зүйл бол сандрал.
Хэрэв та тэр их айдас, сандралаа намдааж чадахгүй бол та мэддэг зүйлээс ч мэдэхээ больдог. Энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Жишээ нь л гэхэд танд өөрсдийн сургууль дээр болдог улсын шалгалтууд өгч байх яг тэр мөчид үнэхээр хүнд хэцүү бодлого шалгалтанд ирсэн

мэт
сэтгэгдэл төрж байсан уу? Харин шалгалт дууссаны дараа та тус
шалгалтанд ирж байсан бодлогуудаа харахад чинь үнэхээр энгийн, инээд
хүрмээр хялбар зүйл байсан болохыг нь сая л мэддэг. Энэ бол айж,
сандарсан хүн шалгалтын үед нэмж, хасах үйлдлээ ч мартахаар тийм их
аюулт зүйл. Иймээс та сандрахгүй байхын тулд одооноос өөрийгөө
тайвшруулж, эцэг эх, багш, найз нөхдийнхөө тусламжтайгаар өөрөөсөө олон
удаа ЭЕШ өгч байна гэж бодоод шалгалт авч байх хэрэгтэй. Мөн ЭЕШ өгч
байх яг тэр мөчид аль болох анхаарлаа төвлөрүүлж дотоод сэтгэлээ удирдаж
хянаж сурах хэрэгтэй. Жишээ нь би гэхэд томоохон шалгалтуудын үеэр
орчин тойрондоо байгаа хүмүүс, чимээ шуугианыг үл тоон яг л ганцаараа
жирийн л нэг шалгалт өгч байгаа мэтээр төсөөлж өөрийгөө тайвшруулдаг.
Мөн энэ шалгалтыг л сайн өгчихвөл миний амьдралын бүх зүйл сайхан болно,
би бүгдийг авна г.м -ээр өөрийнхөө сэтгэлийг хурцалдаг. Үүний нэгэн
адилаар хүн бүр сандралаа арилгах төрөл бүрийн аргуудаас суралцах
хэрэгтэй.
Wednesday, October 02, 2013
Зөрөө тооцох бодлого бодох зөвлөмж
Бага ангийн математикийн хичээлийн Зөрөө тооцох бодлогыг хэрхэн бодох зөвлөмж болон бие даан бодох бодлогуудыг орууллаа. Татаж аваад бодоорой. Санал хүсэлт байвал бидэнд үлдээнэ үү.
Ангилал:
Бага боловсрол
Tuesday, October 01, 2013
Элсэлтийн шалгалтанд бэлтгэгчидэд
Элсэлтийн шалгалтанд бэлтгэж буй сурагчиддаа зориулж дээрх 2 номыг оруулж байна. Энэхүү ном нь сэдэв бүрийн 10 хувилбар, хөнгөн бодлогоос хүнд бодлого хүртэл оруулж өгсөнөөрөө онцлогтой ном юм.
Татах: Часть I Татах: Часть II
Хэрэв таны татсан ном танигдахгүй байвал stduviewer программыг суулгаарай.
Татах: Часть I Татах: Часть II
Хэрэв таны татсан ном танигдахгүй байвал stduviewer программыг суулгаарай.
Ангилал:
Цахим ном