Tuesday, October 02, 2012

500 судоки

 
3 төвшин бүхий 500 судокиг татаж аваад бөглөөд үзээрэй. Амжилт хүсье.

Татах
Судоку гэж юу вэ? Сэтгэн бодох дуртай хэн бүхний сонирхлыг судоку буюу тоон үгийн сүлжээ татах болно.
Судоку нь сэтгэн бодох чадвар, логик сэтгэлгээг ихээр шаардсан, өгөгдсөн хүснэгтэд тоо бөглөх тоон сүлжээ юм.
Судоку тоглоомын гол зорилго нь 9*9 нүдэнд, дотроо 3*3 бүхий дэд хүснэгтүүдэд мөн эгнээ, багана тус бүрт 1-9 хүртэлх тоог давхцуулалгүй байрлуулах хувилбарыг бодож олох явдал юм. Уг сүлжээг зохиогч онцгой хариу бүхий хэсэгчлэн бөглөсөн байдалтай бодлогыг өгдөг.
Сүлжээний эгнээ бүхэн ахин давтагдахааргүй буюу 9*9, дэд 3*3 хүснэгтэд нэг хэлбэрийн тооны бүтэц давхцахааргүй зохиогддог.
Уг бодлогон тоглоомыг 1986 онд Японы Николи хэмээх корпораци нэг оронтой тоо гэсэн утгатай “Судоку”  нэрэн дор олонд дэлгэрүүлжээ. Энэ нь 2005 оноос олон улсад хит болжээ.
Хүмүүсийг ховсдож буй тоон үгийн сүлжээ эдүгээ Австрали,Эхэтхэг,Еврoп болон Скандиновийн орнуудын өдөр тутмын сонингуудыг эзлэн авч, тогтмол булан нь болж чаджээ.Энэ тоглоомд ямарч математик үйлдэл шаардлагагүй бөгөөд тоглох тусам өөрийн сэтгэн бодох  чадвараа хөгжиж буйг мэдрэх боломжтой нь түүний нэг нууц юм.
Судоку нэг бодлогод хамгийн багадаа 17 тоо өгөгдсөн байдаг. Гэвч ихэвчлэн тоонууд 22-30 хооронд байдаг.
Сонирхуулж хэлэхэд судокугийн нийт 6,670,903,752,021,072,936,960 бодлого байхыг тооцоолж гаргасан байна.