Tuesday, April 23, 2013

Математикийн багш АБТА С.Даланбаярын нэрэмжит олимпиадын удирдамж, С.Өлзийсайхан багшийн нэрэмжит анхдугаар олимпиадын сэдэв

Математикийн багш АБТА Самбуугийн ДАЛАНБАЯРЫН нэрэмжит Архангай аймгийн   
       аварга шалгаруулах "МАТЕМАТИКИЙН СТАНДАРТ-II" олимпиадын удирдамж

Олимпиадын зорилго:
• Архангай   нутгийнхаа   математикт  дуртай   хүүхэд   багачуудын   чансааг   тодорхойлох, идэвхижүүлэх, тэднийг урамшуулан дэмжих.
• С.Даланбаяр багшийнхаа ажил үйлс болон бэлтгэж төгсгөсөн шавь нарыг олонд таниулах, сурталчлах.
• Стандарт олимпиадыг жил бүр уламжлал болгон явуулж, сурагч, багш, эцэг эхчүүдийн хүсэн хүлээдэг олимпиад болгох
Олимпиадыг санаачлагч:
• Ар Хүмүүн-1 сургуулийн 1992 оны төгсөгч С.Өлзийсайхан багштай 10б анги Олимпиадыг ивээн тэтгэгч:
• С.Даланбаяр багшийн хань, үр хүүхдүүд Олимпиадыг зохион байгуулагч:
• Архангай аймгийн Хүмүүн 1 сургууль, 1992 оны төгсөгчид
Бүртгэл: 2013 оны 4 дүгээр сарын 22-26 нд 10:00-18:00 цагт Хүмүүн 1-р сургууль дээр бүртгэнэ. Бүртгэлийн хураамж: 1000 төгрөг
Оролцох төрөл:
2; 3; 4; ш5; 5; 7; 8; 9; ш10; 10; 11; багын багш, дундын багш
Хугацаа: 4 сарын 27-нд 
     •  9:00 цагаас 4, 7,11, Дундын багш
     • 11:00 цагаас 2, 5, 8, ш10 ,Багын багш
     •  13:00 цагаас 3, ш5,9,10  
Шагнал: Дараах болзлыг хангасан бүх оролцогч
Ангилал бүр 20 даалгавартай. Даалгаврын:
• [70-80 %)-ийг гүйцэтгэсэн оролцогч бүр ХҮРЭЛ медаль
• [80-90 %)-ийг гүйцэтгэсэн оролцогч бүр МӨНГӨН медаль
             • [90-100 %]-ийг гүйцэтгэсэн оролцогч бүр АЛТАН медаль  
Багийн дүн:
•         Алтан медаль авсан оролцогч              (3 оноо)
•         Мөнгөн медаль авсан оролцогч           (2 оноо)
•         Хүрэл медаль авсан оролцогч              (1 оноо)
Онооны нийлбэрээр эхний 3 байр эзэлсэн сургуульд ӨРГӨМЖЛӨЛ, ЦОМ олгоно. Шилдэг багш:
•         Алтан медаль авсан сурагч                   (3 оноо)
•         Мөнгөн медаль авсан                           (2 оноо)
•         Хүрэл медаль авсан сурагч                  (1 оноо)
Шавь нарын онооны нийлбэрээр шилдэг багш 3-г шалгаруулж шагнана Аваргын багш:
Шавь нь ангилал бүртээ түрүүлсэн багшийг сертификат, мөнгөн шагналаар урамшуулна. 
Дүнгийн хурал: 4 сарын 28 нд 12 цагт

Жич: Өнгөрсөн жилийн С.Өлзийсайхан багшийн нэрэмжит анхдугаар олимпиадын 
сэдвийг татаж авахыг хүсвэл энд дарна уу.