Monday, November 18, 2013

Scratch бага ангийн сурагчдад зориулсан програм


 Энэхүү програм нь бага ангийн сургалтад хэрэглэх боломжтой, суралцагчдын сонирхлыг татахуйц баялаг мультимедиа агуулга бүхий хэрэглэгдэхүүн боловсруулах өргөн боломжийг олгодог чөлөөт, нээлттэй эхийн програм хангамж юм. 
Scratch програм
нь нэг талаас  “MIT Media Labo” лабораториос хүүхдэд зориулан боловсруулсан
програм  бөгөөд  нөгөө  талаас  зурган  обьектоос  дурын  гол  баатрыг  сонгон
хөдөлгөх,  яриулах,  дэвсгэр  зургийг  өөрчлөх,  дуу  оруулах  зэргээр  сонирхолтой
үйл явдал өрнүүлэн өөрийн хүссэн хэлбэр, зохиомжоор интерактив төсөл буюу
үлгэр,  хүүхэлдэйн  кино,  тоглоом  зэргийг  бүтээх  хялбар  боломжийг  олгодог
програмчлалын хэл юм. Уг програмыг бүтээхдээ хүүхэд өөрөө сурах, мөн хүүхдэд
заах  зорилготойгоор  бүтээсэн  учраас  боловсролын  салбарт  тэр  дундаа  бага
ангийн  сургалтад  өргөнөөр  ашиглагдаж  байгаа юм. Scratch  програмын  програмчлалын  хэл  нь  бага  насны  хүүхэд  сурахад  зориулсан  цөөн  командуудтай,  мөн  командуудыг  бичих  шаардлагагүй,  бэлэн командуудаас хэрэгтэйгээ сонгон угсарч, зөвхөн утгыг өөрчлөх хэлбэрээр хийдэг , мөн Windows системд зориулсан хувилбарыг Монгол хэлээр тохируулан ашиглах боломжтой.