Saturday, February 15, 2014
Монгол улсын ардын багш БАДАМСҮМБЭРЭЛИЙН БАНЗРАГЧИЙН нэрэмжит Архангай аймгийн аварга шалгаруулах “МАТЕМАТИКИЙН СТАНДАРТ –III” олимпиадын удирдамж
Олимпиадын зорилго:
• Архангай нутгийнхаа математикт дуртай хүүхэд багачуудын чансааг тодорхойлох, идэвхижүүлэх, тэднийг урамшуулан дэмжих.
• Б.Банзрагч багшийнхаа ажил үйлс болон бэлтгэж төгсгөсөн шавь нарыг олонд таниулах, сурталчлах.
• Стандарт олимпиадыг жил бүр уламжлал болгон явуулж, сурагч, багш, эцэг эхчүүдийн хүсэн хүлээдэг олимпиад болгох
Олимпиадыг санаачлагч:
• 1-р сургуулийн 1992 оны төгсөгч С.Өлзийсайхан багштай 10б анги
Олимпиадыг ивээн тэтгэгч:
• Б.Банзрагч багшийн гэр бүл, үр хүүхдүүд, хамт олон, шавь нар
Олимпиадыг зохион байгуулагч:
• Архангай аймгийн 1 сургууль, 1992 оны төгсөгчид
Бүртгэл: 2014 оны 4 дүгээр сарын 10-11- нд 10:00-18:00 цагт 1-р сургууль дээр бүртгэнэ.
Бүртгэлийн хураамж: 1000 төгрөг
Оролцох төрөл:
2; 3; 4; 5; 6; 7; 8; 9; 10; 11ш; 11; багын багш, дундын багш
Хугацаа: 4 сарын 12-нд
• 9:00 цагаас 4, 7, 11, Дундын багш
• 11:00 цагаас 2, 6, 8, 11ш ,Багын багш
• 13:00 цагаас 3, 5 ,9 ,10
Шагнал: Дараах болзлыг хангасан бүх оролцогч:
Ангилал бүр 20 даалгавартай.
Даалгаврын:
• [70-80 %)-ийг гүйцэтгэсэн оролцогч бүр ХҮРЭЛ медаль
• [80-90 %)-ийг гүйцэтгэсэн оролцогч бүр МӨНГӨН медаль
• [90-100 %]-ийг гүйцэтгэсэн оролцогч бүр АЛТАН медаль
Багийн дүн:
• Алтан медаль авсан оролцогч (3 оноо)
• Мөнгөн медаль авсан оролцогч (2 оноо)
• Хүрэл медаль авсан оролцогч (1 оноо)
Онооны нийлбэрээр эхний 3 байр эзэлсэн сургуульд ӨРГӨМЖЛӨЛ, ЦОМ олгоно.
Шилдэг багш:
• Алтан медаль авсан сурагч (3 оноо)
• Мөнгөн медаль авсан сурагч (2 оноо)
• Хүрэл медаль авсан сурагч (1 оноо)
Шавь нарын онооны нийлбэрээр шилдэг багш 3-г шалгаруулж шагнана
Аваргын багш:
Шавь нь ангилал бүртээ түрүүлсэн багшийг сертификат, мөнгөн шагналаар урамшуулна.
Дүнгийн хурал: 4 сарын 13-нд 12 цагаас 1 сургууль дээр.
Харилцах утас: УБ: 99199489, 88119501, 88110234, 99107806
Ар: 99161316, 93074860, 88334411, 99099862
Ангилал:
Олимпиад
Subscribe to:
Post Comments (Atom)