Өнөөдөр
дэлхийн Пи тооны өдөр. Пи тоо нь төгсгөлгүй үргэлжлэх иррациональ тоо
бөгөөд дэлхий дахинд тус тооны эхний гурван цифр буюу 3.14-ийг хамгийн
түгээмэл ашигладаг бөгөөд энэ утгаараа 3 сарын 14-ний өдрийг Дэлхийн Пи
тооны баяр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Пи тооны баярын өдрийг
хамгийн анх 1988 онд өргөн дэлгэр тэмдэглэж байжээ.