Tuesday, January 24, 2017

Кенгуру-2017 уралдааны бүртгэл эхэллээ.

“Кенгуру-2017” олон улсын математикийн уралдааныг сургууль дээрээ зохион байгуулах журам

        “Кенгуру” Олон улсын математикийн уралдааныг Kangourou Sans Frontieres Олон улсын зохион байгуулах хорооны Монголын талын төлөөлөгч удирдаж, Монгол улсын “Сорил” тестийн төв зохион байгуулна.
1.         “Кенгуру” уралдааныг зохион явуулах журам, удирдамжийг сургуулийн захиргаанаас сурагч, багш нарт танилцуулж, 1 багшаар удирдуулан зохион байгуулна.
2.         Сурагчид энэхүү уралдаанд зөвхөн өөрийн хүсэлтээр оролцоно.
3.         “Кенгуру-2017” уралдаанд 2-12-р ангийн сурагчид оролцох бөгөөд бүртгэл нь аймаг сумдын сургуульд 2017 оны 01-р сарын 23-аас, Улаанбаатар хотын сургуулиудад 01-р сарын 30-аас эхэлнэ. Бүртгэл монгол улсын хэмжээнд 02-р сарын 09-г дуустал явагдана. Хугацаа сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй болно.
4.         “Кенгуру-2017” математикийн уралдааны шалгалтыг 03-р сарын 18-нд Улаанбаатарын цагаар 10.00 цагт авна.
5.         Сургуулийн төлөөлөгч дараах үүргийг гүйцэтгэнэ.

·           Оролцох сурагчдын бүртгэлийг сайтанд байгаа хүснэгтийн дагуу гаргаж, дурьдсан хугацаанд kangaroomongol@yahoo.com мэйл хаягаар ирүүлнэ. Утсаар болон цаасан хэлбэрээр авахгүй.
·           Бүртгэлийн хүснэгтийг www.kangaroo.mn сайтнаас авна уу.
·           Сурагчдын бүртгэл нь овог, нэр, ангийн зөрчилгүй үнэн зөв бичигдсэн байна.
·           Бүртгэл хаасан хугацаанаас хойш сурагч бүртгэхгүй болохыг онцгой анхаарна уу.
·           Уралдааны хураамжийг хураан авч нэгтгэн дансаар шилжүүлнэ. Дансыг зохион байгуулагч багшид холбоо барьсан үед өгнө.
·           Уралдааны сэдвийг хүлээн авч түүний нууцлалыг чанд хадгална.
·           Сургуулийн захиралд зохион байгуулж буй ажлын явцыг танилцуулж байна.
·           Сургуулийн захирлын тушаалаар шалгалт авах комисс байгуулж болно. Бүрэлдэхүүнд нь сургуулийн удирдлага, багш, эцэг эхийн төлөөлөл оролцох нь зохимжтой.
6.         Хураамжаа төлж бүртгүүлсэн боловч тодорхой шалтгаанаар уралдаанд оролцох боломжгүй болсон сурагчийн оронд оролцох сонирхолтой өөр сурагчийг зохицуулан оруулж болох боловч түүнд сертификат олгохгүй.
7.         Шалгалтыг товлосон өдөр, цагт нь авч хариултын хуудас, протоколын хамт битүүмжилж, дараах хаягаар ирүүлнэ. Аймаг сумын сургуулиуд (УБ хот. ш/х 46А – 552) хаягаар, Улаанбаатарын сургуулиуд очсон төлөөлөгчөөр ирүүлнэ.  
8.         Сертификатыг шалгалтанд оролцохын өмнө  сурагч бүрт гардуулна. Учир нь түүн дээр хариултын хуудсанд бөглөх сурагчийн код бичсэн болно.  
9.         Шалгалтын дүн гарсны дараа хүргүүлсэн дүн шагналыг олон нийтийн өмнө танилцуулж, нэр хүндтэй гардуулна.
10.     Сурагчдад анхааруулах зүйл:
·           Хариултын хуудсан дээр овог нэр, анги, сургуулиа гаргацтай тод бичнэ.
·           Зөв гэж үзсэн хариултыг зөвхөн хар ба хөх өнгийн балаар дугуйг нь дүүргэж цэгцтэй будна. Зөвхөн хүрээг нь дугуйлах, харандаагаар будах, нэг асуултанд хоёр хариулт бөглөх зэргийг тестийн машин “алдаа” гэж уншдаг болно. Энэ алдаа давтагдсаар байгаа тул онцгой анхаарч сурагчдад сурталчилна уу.
11.        Хариултын хуудсанд буруу бөглөсөн хариулт бүрт “-1” оноо, бөглөөгүй тохиолдолд “0” оноо өгөх журмыг олон улсын хороогоор баталж, мөрдөх болсон тул сурагчдад ойлгуулна уу!
12.        Сургуулийн төлөөлөгч багш нартай Зохион байгуулах төвөөс холбоо барьж бусад зүйлсийг зохицуулах болно.
13.        Хариултын хуудасны загварыг сайтнаас харна уу!
14.        Уралдаанд дараах ангиллаар оролцоно.
2-р анги
Pre-Ecolier
3 – 4 - р анги
Ecolier
5 – 6 - р анги
Benjamin
7 – 8 - р анги
Cadet
9 – 10 - р анги
Junior
11 – 12 - р анги
Student

15.        Шалгалтыг шударга явуулах асуудлыг эрхэмд үзнэ.




Кенгуру олон улсын математикийн уралдааныг

зохион байгуулах монголын хороо