Sunday, June 02, 2013

МАТЕМАТИКИЙН ТЕСТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ.

Бэлдэх шаардлагатай зүйлс: Үзэг, харандаа, горьтог, баллуур, бугуйн цаг.
1.ӨӨРИЙГӨӨ ТАЙШРУУЛАХ. Тайван бус, сандарсан үед мэддэг зүйл дээрээ хүртэл алдаа гаргах боломжтой. Алдаа гаргах тусам хүн улам сандардаг ба сандрах тусам улам их алдаа гаргана . . . Иймээс эхнээс нь өөрийгөө аль болох тайвшруулж (тайвшруулах амьсгалын дасгал хийсэн ч болно), ердийн математикийн хяналтын ажил хийж байна гэж ‘үзэх’ хэрэгтэй.
2.ШАЛГАЛТЫН БЭЛТГЭЛ АЖИЛ. Шалгалт эхэлсэн даруйд эхлээд цаасныхаа ноорог хийх хэсгийн зах хэсэгт баганаар 1, 2, 3, . . . , 22 гэж бодлогуудын дугаараа тавиарай. Бодлогын нөхцлөө унших гэж яарах хэрэггүй. Бид энэ дугааруудын ард бодсон бодлогынхоо хариу болох A, B, C, D, E –ийг тавих ба хариу тавьсан дугаарыг дугуйлах юм. ИНГЭЖ бэлдвэл хаа хамаагүй хариугаа тэмдэглэж, түүнийгээ хайж цаг алдахгүй. ИНГЭЖ бэлдвэл чи хэдэн бодлогоны хэдийг нь бодсон болох нь байнга нүдэнд чинь тусаж
байх ба бодсон бодлогоны тоо ихсэх чиний сэтгэл тайвшрана, улам сайн бодно.
3.БОДЛОГЫН НӨХЦЛӨӨ ЯДАЖ 15 МИНУТ УНШ. Шууд эхнээс нь бодох хэрэггүй ( Мэдээж өөртөө итгэлтэй, сайн бэлтгэлтэй бол эхнээс нь бодож болно. Гэхдээ л бардах хэрэггүй ). Бодлого бүрийг ядаж нэг удаа тайван уншаад, унших явцдаа аль нь хамгийн хялбархан болохыг тунгаа. Бүгдийг уншиж дууссаны дараа хамгийн хялбар бодлогоноосоо эхлэн бодоорой. Дээр хэлсэнчлэн бодсон даруй нөгөө баганандаа хариугаа бичээд, дугаарыг нь дугуйлаарай.
4.ЗАРИМ БОДЛОГЫГ БОДОХ АЛБАГҮЙ. Хариуг нь орлуулах замаар зөв хариуг нь олох бодлогууд байдаг. Тийм бодлого байгаа эсэхийг хараарай.
5.ЦЭГЦТЭЙ НООРОГЛО. Бодолтоо хийхдээ дугаараа тавьж, цэгцтэй хийгээрэй. Бодолтоо дахин хянах шаардлагатай тул цэгцгүй байвал бид хугацаа алдана. Бодолтоо харандаагаар хийсэн тохиолдолд буруу бодолтоо баллуурдаж болох ба энэ тохиолдолд цаасны орон зайг зөв ашиглана, бодолтоо хянахад илүү бичлэг байхгүй тул хялбар байх болно.
6.10 МИНУТ ҮЛДЛЭЭ. 15 минут үлдэх үед хариуны шабломондоо хариугаа бөглөх хэрэгтэй. Хугацаа дуусах эцсийн мөчид бодоогүй бодологуудынхаа хариуг бингодоорой. Бөглөөгүй бодлого үлдээж болохгүй, хоосон үлдээснийг бодвол оноо авах боломжтой ба буруу бөглөсөн гэж оноо хасуулахгүй шүү дээ.