Анхаарлаа төвлөрүүлэхэд нь туслах
Анхаарал нь ой тогтоолт сайтай байхад онцгой ач холбогдолтой. Ямар нэг зүйлд анхаарлаа маш сайн төвлөрүүлж чадвал бидний тархинд тухайн мэдээлэл илүү тодорхой сууж өгдөг байна. Анхаарал төвлөрөөгүй үед ямар нэг зүйлийг тогтоох боломжгүй болдог.
Аль болох олон мэдрэхүй ажиллах тутам аливаа зүйлийн тогтоолт сайн байх бөгөөд энэ үед бүр жижиг зүйлсийг ч анзаарч тогтоож авах нь бий. Иймд хүүхэд аль нэг зүйл эсвэл гэрийн даалгавраа хийхэд анхаарлаа төвлөрүүлж сурахад дараах аргыг хэрэглэж болох юм. Гарын 2 алгаа халтал нь үрэх, дараа нь 2 хацраа халуун гараараа хурдан хурдан үрэх. Энэ дасгалыг 2-3 удаа хийсний дараа цусны эргэлт сайжран анхаарал төвлөрөхөд тус болно. Мөн гэрийн даалгавар хийхээс нь өмнө гадаа цэвэр агаарт тоглуулбал зүгээр.
Ажигч болоход нь туслах
Өөртөө ажигч зан чанарыг суулгах нь ой тогтоолтыг сайжруулахад багагүй дэмтэй. Ажигч болгохыг хүсвэл дараах энгийн дасгалыг хийж болох юм. Тухайлбал, нүдэнд тэр бүр өртөөд байдаггүй эд зүйлс (ном, аяга, үзэгний сав, баллуур гэх мэт)-ийг урдаа тавиад хэсэг хугацаанд тайван ажиглана. Дараа нь нүдээ аниад тухайн эд зүйлсийн онцлогуудаас санахыг хичээнэ. Ингээд хүүхдээсээ аль нэг зүйлийн хэмжээ, өнгө, хэлбэр, жижиг чимэглэлээс нь асууж хэлүүлнэ. Дараа нь нүдээ нээж дахин нэг сайтар ажиглаад юуг нь хэлэлгүй орхисноо тодруулна. Энэ дасгалыг эд зүйлсийн юуг ч орхилгүй нэрлэх хүртэл давтана.
Тархийг тайван байлгах
Хүүхдийн сонирхлыг татах
Анхаарлыг нь татаж, сонирхлыг нь төрүүлж байгаа зүйлд л хүүхэд дуртай байдаг. Мартагдашгүй, дурсамжтай үйл явдлууд хүүхдийн урт хугацааны ой тогтоолтыг хөгжүүлдэг. Зарим хичээлийг давтах эсвэл хүүхэдтэйгээ үлгэр, өгүүлэл ярилцахдаа дараах хэсэг нь яаж өрнөх бол, чи юу гэж бодож байна вэ гэх мэтээр асууж болно. Энэ нь таны хүүхэд аливаа зүйлийн учрыг олохыг хүсдэг болоход тусална. Ийм үед хүүхэд илүү зүйлийг мэдэх эрмэлзлэлээр дүүрэн байдаг.
Өнгөөр наадах
Сэргээн сануулах
Тархи нь мэдээллийг богино хугацааны ойндоо 30 секундээс багагүй хугацаанд байлгадаг бөгөөд энэхүү мэдээлэл нь аль хэдийнэ тархин дахь мэдээллийн санд хадгалагдсан байдаг. Тиймээс хүүхдийн ойг сайжруулах нэг арга бол урьд нь үзэж харсан, сонсож дуулсан зүйлсийг нь дахин давтан сануулж, асууж ярилцах байх нь чухал юм.
Ямар нэг схем, загвар ашиглах
Хүүхэд схем, загвар ашиглаж, шинэ мэдээллийг тогтооход, түүний тогтоох чадвар 2-3 дахин нэмэгддэг байна. Иймд хүүхдээр хүснэгт, схем дээр харьцуулалт хийлгэх, ижил болон ялгаатайг дүрсийг олуулах төрлийн тоглоом тоглуулахад тустай байдаг.
Зөв хооллох
Р.Баяр