"Амьдралыг
чи алтаар үнэлбэл амьдрал чамайг алтаар мялаана, эс тоож сохор зоос шиг
үнэлбэл эргээд чамайг элсэн ширхэг шиг үлээж орхино" гэж агуу зохиолч
Р.Чойном нэгэнтээ хэлсэн билээ. Тиймээ хүний амьдрал гэдэг баяр, гуниг,
хар, цагаан олон олон зүйлсийг өөртөө агуулсан өргөн уудам орон зай юм.
Нэг л олдох амьдралдаа хүн өөдрөг гэгээлэг байж, сайхан зүйлийг
мөрөөдөн, сайн үйлсийг бүтээж, аз жаргалтай амьдрах хэрэгтэй. Хүмүүн
бидний амьдралд алтаар үнэлж барашгүй асар их тус болохуйц гайхамшигтай
сургамжтай үгсийг үе үеийн ухаантууд маань үлдээсэн байдаг. Тэдгээрээс
та бүхэнтэйгээ хуваалцаж, ажил амьдралдаа хэрэгжүүлж аз
жаргалтай байгаасай гэж хүсэн Г.Аюурзанын "Цэцэн мэргэний нэвтэрхий
толь" номноос түүвэрлэн авч хүргэж байна.
· Ямагт баатар байх боломжгүй юм. Гэхдээ хүн хэвээрээ үлдэх боломж хэзээд олддог. (Гёте)
· Хүн байна гэдэг бол хариуцлагаа мэдрэхийн нэр. Чамаас болоогүй ядуурал гуйланчлалын төлөөнөө ичихийн нэр. Нөхдийнхөө байгуулсан ялалт бүхнээр бахархахын нэр. Өөрийн тоосгыг өрөхдөө өргөн орчлонг бүтээлцэж байгаагаа ухамсарлахын нэр. (Антуан Сент-Экзюпери)
· Өөрийгөө голно гэдэг ухаантай амьдрах зайлшгүй нөхцөл. Өөртөө сэтгэл дундуур байхаас л боловсорч хөгжихийн эхлэл тавигддаг юм. (Лев Толстой)
· Өөрийгөө хэрхэн таних вэ? Яавч бясалгалаар биш. Харин үйл ажлаараа таньж болно. Оногдсон үүргээ биелүүлэхийг чармай. Тэгмэгц л чи өөрийнхөө үнэ цэнийг олж мэдэх болно. (Гёте)
· Хүн төрсөн ч байг, үхсэн ч байг, хөрөнгө мөнгө, гэр орон, эдлэн эзэмшлээ алдсан ч байг, халаглаж өрөвдөх зүйл биш. Энэ бүхэн хүний юм бус. Харин хүнлэг эрхэм чанараа гээвэл тун хайран. Жинхэнэ өмчөө алдаж буй нь тэр. (Эпиктет)
· Тэмээ зурж л байгаа юм бол бөхийг нь зур. (Саади)
· Хүсэл дууссан газар хүн өөрөө дуусдаг. (Людвиг Фейербах)
· Биелээгүй ч байг, өндөр дээд зорилго гэдэг биелчихсэн бяцхан зорилгоос хавьгүй үнэтэй. (Гёте)
· Хүсэл тачаалаас түдгэлзсэнээр хүслээ захирдаггүй юм. Харин түүнийг эгээ л завь юм уу, морийг жолоодохын адилаар хэрэгтэй хийгээд ашигтай зүйлд чиглүүлж чадсан хүн л жинхэнэ захирагч болой. (Аристотель)
· Ухаантай хүн өөр рүү нь довтолж буй хүмүүсийн талд ямагт зогсдог. Тэдний үг ярианаас өөрийнхөө сул талуудыг олж харах нь илүү чухал байдгаас тэр. (Ральф Эмерсон)
· Өгөөмөр байна гэдэг ихийг өгөхдөө ч бус, цагийг нь олж өгөхдөө бас байдаг юм. (Жан дө Лабрюйер)
· Сайн бүхний тухай сайхан ярьж чадна гэдэг яг ч сайн хүний шинж биш ээ. Санаа бодлоороо шударга байна гэдэг ажил үйлс нь шударга гэсэн үг ч бас биш. (Аристотель)
· Ганцаараа байхдаа ч гэсэн ямар нэгэн муу зүйлийг бүү ярь, бүү хий. Бусдаас биш өөрөөсөө ичиж сур. (Демокрит)
· Энэ хорвоо дээр гуйлгачны уут руу өглөг шидэж байгаа хүнээс илүү гутамшигтай дүр үгүй. Түүнийг нь алга тосон авч буй нэгнээс илүү золгүй амьтан бүр ч үгүй. (Максим Горький)
· Хамгийн эрхэм дээд гавьяа гэж хүмүүс олон гэрчийн нүдэн дээр л хийж зүрхэлдэг зүйлийг ганцаархнаа байхдаа бүтээхийг хэлнэ. (Ларошфуко)
· Эгээ л ёгт үлгэр шиг, амьдрал гэдэг урт богиноороо биш агуулгаараа үнэлэгдэнэ. (Сенека)
· Хүн бар алахыг хүсвэл түүнээ спорт гэж нэрлэдэг. Бар өөрийг нь барих гэвэл махчин араатан гэнэ. Гэмт хэрэг, хууль ёс хоёрын хоорондын ялгаа үүнээс илүү гараад байх юмгүй. (Бернард Шоу)
· Сайн нэр сайхан царайнаас дээр. (Томас Фуллер)
2. Амьдрал өөрөө
· Олиггүй, мунхаг, бодлогогүй амьдарна гэдэг нь муу амьдарч байна гэсэн үг биш. Харин асар удаан үхэж байна гэсэн үг. (Демокрит)
· Мэргэн ухаан ч засаж чаддаггүй томоохон дутагдлуудыг маань хувь тавилан залруулдаг. (Ларошфуко)
· Хамгийн өчүүхэн зүйлс ч, бүр өөрсдийн маань ая тухад зориулан бүтээгдсэн эд юмс ч биднийг хөнөөж чадна. Болгоомжгүй гишгэхэд л шатны ганц гишгүүр, хана биднийг алчихаж дөнгөнө. Хөдөлгөөн бүр бүхий л байгалийн тусгал болдог. Цор ганц чулуунаас болж тэнгисийн өнгө төрх өөрчлөгддөг. Хэн хүний алхам бүр бусдын амьдралд нөлөөтэй. Тэгэхээр энэ хорвоо дээр тусдаа ангид зүйл нэг ч үгүй гэсэн үг. Ямархан нэгийг хийхийн өмнө зөвхөн тэрхүү зүйлийнхээ тухай биш, бид бүхний тухай, бидний өнгөрсөн-одоо-ирээдүйн тухай, энэ хийх алхамд чинь хамаатай байж болох хүн бүрийн тухай харилцан шүтэлцүүлж бодох хэрэгтэй… (Блез Паскаль)
· Амьдрал бол ариун нандин ч биш, бузар булай ч биш, сайн муугийн хольц. Та алин руу нь хэлбийлгэн хувиргахаас л бүх зүйл шалтгаална. (Монтень)
· Эргээд сайн харах юм бол амьдралын ихэнх хэсэг нь балай тэнэг явдалд үрэгдсэн байдаг. Мөн багагүй хэсэг нь хийх юмгүй суухад зориулагдаж, амьдрал бүхэлдээ хамгийн хэрэгтэй тэр зүйлдээ ерөөс зарцуулагдаагүй байдаг. (Сенека)
· Үүрийн гэгээ бүрийг чи амьдралынхаа эхлэл мэт, үдэш нар шингэх бүрийг амьдралынхаа төгсгөл мэт харж бай. Эдгээр богинохон амьдрал бүхэн чинь ямар нэгэн сайн үйлс, өөрийгөө дийлсэн ялалт, шинээр олж авсан мэдлэгээр онцгойлон тэмдэглэгдсэн байвал зохино. (Жон Рескин)
· Өөрийнхөө “Би” хэмээгчийн хүрээнээс гарч чадахад л аз жаргалын нууц оршдог. (Гегель)
· Хүн энэ хорвоо дээр баяжихын тулд биш жаргахын тулд амьд явдаг. (Стендаль)
· Арга заль хэрэглээд аз жаргалд хүрдэггүй. Амьдралаас баяр баясгаланг олж мэдэрч сурах нь л жаргалд хүрэх хамгийн дөт зам. Яаж ч хичээгээд хүн гай зовлонг тойрдоггүй. Муу санааг өөрөөсөө зайлуулж чадах нь л гай зовлонгоос холуур явах хамгийн сайн арга. (Хун Цзычэн)
· Бусдад аз жаргалтай санагддаг нь бус, өөрийнхөө жаргалтайг мэдэрч явдаг нь л ёстой жаргалтай хүн. (Публилий Сир)
· Бүх юм нэгэнт өнгөрсөн хойно ч гэсэн, ирээдүй ямагт үлддэг. (Кристиан Боуви)
3. Алдаа онооны дэнс
· Луйварчид хэрвээ шударга байхын үнэ цэнийг мэддэгсэн бол, ашиг завшаан бодсондоо л луйвар хийхээ больчих байсан.
· “Уул өөд авирахдаа бартаатай жимээр нь явах зоригтой бай. Цасан дундуур явахдаа хальтиргаатай гүүрээр гарах зоригтой бай” гэдэг үг бий. Энэ зориг хэмээх үгэнд хамгийн гүн утга багтаж байгаа юм. Хэрэв амьдралын огцом эргэлт, хорвоогийн энхэл донхол дээр эр зориг л дутах юм бол, чи шарилж ургасан нүхэнд шууд унах болно. (Хун Цзычэн)
· Жинхэнэ зоригтой хүн ямар нэгэн юмыг шийдэхдээ болзошгүй тохиолдлуудыг тооцож, айн түгшиж байх ёстой. Нэгэнт шийдсэний дараа гүйцэтгэхдээ халирч зүрх алдаж болохгүй. (Геродот)
· Бөхөөхөн унтахыг хүсч байгаа бол хөнжилдөө цэвэр сэтгэлийг авч ор. (Франклин)
· Өнөөдөр бахархах юмгүй хүн л өчигдрийнхөө гавьяагаар сагсуурдаг. (Цицерон)
· Мэдэж байгаа юмаа дандаа бүү ярь, ярьж байгаа бүхнээ харин дандаа мэдэж бай. (Маттиас Клаудиус)
· Худалч хүний шийтгэл бол түүнд хойшид хэн ч итгэхгүй гэдэг нь биш, харин өөрөө хэнд ч итгэж чадахгүй нь болой. (Бернард Шоу)
· Муу хүнд зургаан гэмшил бий. Тэр нь: эрдэм эс сурваас хэрэглэх цагт гэмшинэ. Эрүүл биеэ эс асраваас эвдэрсний хойно гэмшинэ. Ноён болоод ариун эс явбаас буусны хойно гэмшинэ. Баян бөгөөд эдлэн эс чадваас үгүйрсэн хойно гэмшинэ. Архи ууж муу авирлаваас сэргэсний хойно гэмшинэ. Үйл үр хоёрын учир нөгчсөний хойно гэмшинэ. (Болор эрхи)
4. Тэнэг цэцэн хоёр хөөрөлдөхүй
· Амьдрахуйн ухаан гэдэг нь юу хийх хэрэгтэйг мэдэхдээ биш, юуг урьдаар, юуг нь хожим хийх ёстойг мэдэж авахад байх шиг надад санагддаг. (Лев Толстой)
· Үнэн бол цаг хугацааны охин. (Цицерон)
· Тодорхой зорилгогүй мэргэн ухаан төөрөлдөнө. Хаа сайгүй байна гэдэг нь хаана ч байхгүй гэсэн үг. (Монтень)
· Юу ч хүний санаа шиг тийм эрх чөлөөтэй биш. (Хьюм)
· Төмөр эдийг эдлэхгүй бол зэвэрдэг. Тогтоол ус өмхийрөх юм уу, хүйтэн цагт бол амархан хөлддөг. Хүний ухаан ч мөн хэрэглэхгүй л бол мохдог. (Леонардо да Винчи)
· Миний аяга жижигхэн, гэхдээ би өөрийнхөө аягаар л ууна. (Альфред дө Мюссе)
· Ой сайтай тэнэг хн эшилж ярих жишээ баримтаар дүүрэн явдаг ч ямар нэгэн дүгнэлт гаргалгаа хийж чаддаггүй. Үүнд л гол гогцоо нь байгаа юм. (Вовенарг)
· Өөрчилж чадахгүй зүйлээ нэр төртэйгөөр тэсч өнгөрүүл. (Сенека)
5. Үнэн ганц, төөрөгдөл мянга
· Хүн юмыг мэдэхийн хүсэл нь унтрахад л хүн байхаа больдог. (Фритьоф Нансен)
· Хүн бүхэнд өөрийн гэсэн хамар байдаг шиг өөрийн гэсэн хэв маяг бий. Хамар нь хэчнээн муухай байлаа ч, хамраар нь хүнийг гоочилно гэдэг ухаангүй бөгөөд ёс зүйгүй хэрэг. (Готхольд Лессинг)
· Ямар зогсоол руу хөвж яваагаа мэдэхгүй байгаа нөхцөлд бидний дарвуулд ямар ч салхи нэмэр болохгүй. (Сенека)
· Бидний мэдэх зүйл хязгаартай, мэдэхгүй маань л хязгааргүй. (Пьер Лаплас)
· Танин мэдэхүй гайхахаас эхэлдэг. (Аристотель)
· Бидний нүдэнд эд юмс бус, дүр хэлбэр нь тусдаг шиг, бидний сэтгэлд ажил хэрэг, үйл явдлууд бус, тэдгээрийн тухай сэтгэгдэл л үлддэг. (Антуан Ривароль)
· Би тун бага юм мэднэ. Гэхдээ түүнийгээ төгс хэмжээнд мэднэ. (Абу-ль-Фараж)
· Уншигч хагасыг нь өөрөө бүтээдэг тийм номууд л хамгаас ашиг тустай. Тийм номоос олсон санаагаа уншигч өдөөн хөгжүүлж, буруу санагдаж байгаа зүйлийг нь өөрөө залруулан бодож, арай л сул илэрхийлэгдсэн мэт санааг нь өөрийнхөө дүгнэлтээр тодотгодог. (Вольтер)
· Мэдэхгүй хүнд бүх боломж бий. (Кристоф Виланд)
· Танин мэдэхүйн хязгаар тэнгэрийн хаяа мэт: хэдийчинээ дөхөхийг хичээнэ, төдийчинээгээр холдон цаашилна. (Пьер Буаст)
· Эсэргүүцэл гэдэг үнэний шалгуур. Эсэргүүцэх юм үгүй байна гэдэг төөрөгдлийн шалгуур. (Гегель)
· Бага юм мэддэгээ ухаарахын тулд маш их суралцах хэрэгтэй. (Монтень)
· Бүдүүлэг мунхаг нь гурван янз байна: 1/ юуг ч үл мэдэх, 2/ мэддэг юмаа буруу мэдэх, 3/ мэдэх ёсгүй юмаа мэдэх. (Шарль Дькло)
· Нас нэмэх тусам л би “Нас ахихад ухаан суудаг” гэсэн үгэнд улам бүр эргэлзэх боллоо. (Хенри Менкень)
· Уран зохиолоос хамгийн сор шилдгүүдийг нь л унш. Аахар шаахар зүйлс ахин дахин уншиж насан туршаа бэлтгэл ангид суух хэрэггүй... Нэн түрүүнд сонгодог зохиолуудыг унш, тэгэхгүй бол хожим нөхөн уншиж амжихгүй. (Хенри Торо)
6. Төр нийгмийн эрээн бараан
· Сайн засаглалын нууц: захирагч нь зарирагчийн ёсоор, зарц нь зарцын ёсоор, эцэг нь эцэг шиг, хүү нь хүү шиг байваас зохилтой. (Күнз)
7. Хүн хүндээ чоно уу?
· Хэчнээн хүсээд ч чи өөрийнхөө амьдралыг хүн төрөлхтнөөс тусгаарлаж чадахгүй. Нэг гар нөгөө гартаа, нэг хөл нөгөө хөлөндөө, толгой эрүүндээ тус дэм болдог шиг, хүн хүндээ тус дэм болж явахын тулд л төрдөг юм. (Марк Аврелий)
· Өөрийгөө зоригжуулах хамгийн сайн арга бол - өөр хэн нэгнийг зоригжуулах. (Марк Твен)
· Ойр дотныхондоо бид өөрсдийнх нь хэр хэмжээгээр харьцвал тэднийг ердөө л муутгана. Харин жинхэнэ байдгаас нь дээгүүр тавьж харьцах юм бол, бид тэднийг зан авираа засахаас өөрцгүй байдалд оруулж буй хэрэг. (Гёте)
8. Нөхөд заримдаа ноход
· Өөрөөсөө илүү итгэж болох хүн л жинхэнэ нөхөр. (Монтень)
· Найз нөхдөдөө мэхлүүлэхээс илүү тэдэнд итгэхгүй байх нь ичгүүртэй. (Ларошфуко)
· Зоосон дээр тулсан нөхөрлөл хэврэг, Зовлон дээр үүсгэсэн жаргал бат (Монгол ардын сургаал үг)
9. Хайрлан жаргахын учир
· Хайр дурлал тэнэг хүнийг ухаантай, ухаантай хүнийг тэнэг болгодог. (Сенека)
· Алтыг галаар, эм хүнийг алтаар, эр хүнийг харин хүүхнээр сорьдог. (Сенека)
· Эр хүн юу мэддэгээ, эм хүн юунд дуртайгаа ярьдаг. Ярихын тулд эрд нь мэдлэг, эмд нь таашаал чухал. Эрчүүд ашигтай зүйлсийг, эмэгтэйчүүд аятайхан юмсыг жишээлж авах ёстой. (Жан Жак Руссо)
10. Урлагийн мөнхийн үнэн, мөнхийн гоо сайхан
· Хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас, Хөнгөн бийрийг хөшиж юу хийнэ. (Инжинааш)
· Шагшаан шуугиан, хангалуун амьдрал, аз жаргалаас биш, нулимс, хоосрол, ганцаардлаас яруу найраг төрдөг гэдгийг би шуудхан хэлчихье. Аз жаргалын дуулал гэж бий л дээ. Гэвч жинхэнэ яруу найргийг дутагдаж, гачигдаж байж л бичдэг: уйтгар санаашрал – түүний эх, зовлон шаналал – эцэг нь юм. (Хайнрих Лаубе)
· Хэлэх гэснээ ойлгомжтой хүргэхийн тулд үнэнийг ярь. Үнэнийг ярихын тулд тэр санаа чамд хэрхэн төрсөн бэ яг л түүнчлэн ярь. (Лев Толстой)
· Номонд хатуу чанд шалгуур хэрэгтэй. Ихэнх нь засаршгүй гэмт хэрэгтнүүдийн адил хатуу шүүүвээс таарах эд байх бөгөөд уншигчдын сайн ном унших цагийг үрж, хойч үед хүргэх ёстой мэргэн ухаанд үхлийн цохилт өгч явдаг юм. (Жон Мильтон)
11. Эрүүл биед саруул ухаан
· Олон хүн өвчнөөс бус, эдгээх гэж уусан эмнээсээ болж үхдэг. (Жан Батист Мольер)
· Явган явахад миний ухаан санаа сэргэж амилдаг. Нам жим суугаад би юм бодож чаддаггүй. Бие хөдөлж л байвал ухаан хөдөлж эхэлдэг. (Жан Жак Руссо)
12. Насны наран мандах жаргахын хооронд
· Чөлөөт цагаа ухаалгаар ашиглана гэдэг хувийн соёлын дээд шат мөн. (Бертран Рассел)
· Хүн мөн ч гайхалтай амьтан шүү. Эд хөрөнгөө алдахдаа гутран уймрах мөртлөө амьдралынх нь өдрүүд эргэлт буцалтгүй орхин одохыг юман чинээнд тоодоггүй. (Абу-ль-Фараж)
· Завгүй явдаг хүмүүс үндсэндээ юу ч бүтээдэггүй. (Лихтенберг)
· Нэг өнөөдөр хоёр маргаашийн үнэтэй. (Франклин)
· Хорин насанд хүнийг хүсэл нь хаанчилдаг бол гучин насанд ухаан, дөчин насанд бодол эргэцүүлэл нь. (Франклин)
· Сайхан өнгөрүүлсэн өдөр сэтгэл амар унтах боломж олгодог шиг, үр ашигтай амьдрал тайван үхэх бололцоог хайрладаг. (Леонардо да Винчи)
· “Амьд хүмүүсээс илүү амьд” нөгчигсөд бий. Нас барагсдаас доор үхээнц хүмүүс ч олон. (Ромен Роллан)