Tuesday, December 20, 2022

RAFT арга

 RAFT аргын талаарх мэдээлэлтэй танилцах, тэмдэглэл хөтлөх 

Энэ арга нь тухайн нэг хичээлийн сэдэв, агуулгыг сонирхолтой байдлаар суралцагчдад хүргэх, өөрийн санаа бодлыг илэрхийлж сурахад туслах сургалтын бүтээлч аргуудын нэг. Тодруулбал, энэ аргыг хэрэгжүүлэхийн тулд суралцагч сонгож авсан сэдвээ “өөрийн болгож” бэлтгээд сонсогчдод ойлгомжтой, сонирхолтой байдлаар илэрхийлж тайлбарладаг гэсэн үг. 
RAFT арга гэдэг нь англи хэлний дор дурдсан үгийн эхний үсгийн нийлбэр бөгөөд монголчилбол хаалтан доторх утгыг тус тус илэрхийлнэ. 
R – Role (дүр)
A – Audience (сонсогч)
F – Format (төрөл хэлбэр)
T – Topic (сэдэв)

RAFT аргыг ихэвчлэн бичих даалгавар гүйцэтгэхэд ашигладаг бөгөөд зарим тохиолдолд бичсэн зүйлээ уншигчдад илүү ойлгомжтой, хүртээмжтэй хүргэхийн тулд жүжигчилсэн тоглолт хийх, тодорхой дүрд хувиран үзэл бодлоо илэрхийлэхэд ашиглаж болдог. Тодруулбал, тодорхой нэг дүрийн төлөөлөл (багш, эмч, байгууллагын захирал, эцэг эх, эмээ өвөө, тоглоом, шилтгээн, инженер, эд юмс г.м.), хэн нэгэн (сонсогч/audience) – д /багш бол суралцагчдад, эмч бол өвчтөнд, сэтгэл бол эзэндээ/хандаж, ямар нэг хэлбэр (format) - ээр /багш бол суралцагчдад зөвлөмж бичих, эмч бол өвчтөнд заавар, сэтгэл бол эзэндээ захиа/, тодорхой сэдвийн дагуу санал сэтгэгдлээ бичиж илэрхийлнэ гэсэн үг.

Алхам 3 – RAFT аргыг хэрхэн хэрэглээ болгох арга зүйн санаа бүхий хувилбаруудыг өгсөнтэй танилцаж, өөрийн арга зүйн санд аль хувилбарыг сонгон ашиглах боломжтой болохыг сонгох, аргыг хэрэглээ болгох 

Хувилбар 1. RAFT аргыг хэрхэн хэрэглээ болгох аргачлалыг хүснэгтээр харуулъя. 

Хүснэгт 1. RAFT аргыг хэрэглээ болгох санаа 

Дүр (зохиогч)

Сонсогч (хэнд)

Төрөл, хэлбэр 

Сэдэв (зорилго)

Захирал/эрхлэгч 

Багш нарт 

Арга зүйн зөвлөгөө

Хүүхэд бүрийг хэрхэн хөгжүүлэх тухай 

Тоглоом/хэрэгсэл 

Хүүхдэд

Гомдсон захидал

Тоглоомоо хайрлах, гамтай байх тухай 

Леонардо Да Винчи

Байнгын үйлчлүүлэгч 

“Мона Лиза” зураг

Урлагийн бүтээлээ авахыг ятгах 

Аяллын хөтөч /Египет судлаач/

Жуулчид

Аяллын брошур

Жуулчдыг эртний Египетийн үзэсгэлэнт газруудад ирэх хүсэл төрүүлэх

Опра

Телевизийн үзэгч 

Ярилцлага 

XX зууны эмэгтэйчүүдийн сонгох эрх 

Ургамал

Бага ангийн суралцагчид

Блог

Бордооны ашиг тус, үр нөлөө 

Шекспир

Ромео Жулеттагийн шүтэн бишрэгчид

Жүжгийн зохиол 

Ромео, Жулетта жүжгийн төгсгөлийг өөрчлөх 

Сталин 

Жорж Орвелл

Номын шүүмж

“Амьтны ферм” зохиолыг уншсан сэтгэгдэл 

Хамгаалалтын нүдний шил 

Лаборант 

Захидал 

Лаборатори дахь аюулгүй байдал 

Эсийн хана 

Шинжлэх ухааны хичээлд сууж буй оюутан 

Жагсаалт гаргах 

Эсийн ач холбогдлын талаар тайлбарлах 

Цусны цагаан эс 

Цусны улаан эсэд зориулан 

Хайр дурлалын захиа 

“Би чамайг хамгаална.”

Уушиг 

Тархи 

Үнэмшилтэй илтгэл 

Тамхи татахыг болиулах 

Галзуу хулганыг зохион бүтээгч 

Цэнгэлдэх хүрээлэнд ирэгчид 

Мэдээлэлтэй постер танилцуулах хуудас 

Хүчний хуулийг хэрхэн хэрэглэснээ тайлбарлах, галзуу хулгана зохион бүтээгчдэд саналаа хэлэх 

Моцарт 

Ирээдүйтэй ажилтан 

Ажлын ярилцлага 

Хөгжмийн зохиолчийн мэргэжлийг тайлбарлах 

 
RAFT аргыг хэрэгжүүлэхэд дээрх хүснэгт (1) – ийн дөрвөн баганад байгаа мэдээллийг бэлдэх хэрэгтэй болдог. Үүнд, 
Дүр гэсэн ухагдахууны дор тухайн зүйлийг зохиогч өөрийн үзэл санааг ямар нэг дүрийн өмнөөс бодол, хүслээ илэрхийлэх зорилготой бичдэг. Тухайлбал, хөгжмийн зохиолч Моцартын өмнөөс түүний дүрийг төлөөлөн, ирээдүйтэй ажилтанд хандан, ажлын ярилцлага хэлбэрээр хөгжмийн зохиолчийн мэргэжлийг тайлбарлах зорилго бүхий ярилцлагын асуулт, тайлбар бэлтгэнэ гэх мэтээр дээрх хүснэгт  (Хүснэгт 1дэх өгөгдлийн дагуу бүтэцжүүлэн, бичлэгийн янз бүрийн хэлбэрийг ашиглана гэсэн үг. 
Сонсогч гэсэн ухагдахуун нь тухайн дүр буюу зохиогч, хэнд, юунд хандаж өгүүлж байгааг илэрхийлнэ. 
Төрөл хэлбэр гэдэг нь тухайн дүр сонгож авсан сонсогчдод хандаж, ямар төрөл, хэлбэрээр бодол санаагаа илэрхийлэх вэ? гэдгээ тодорхойлж байна гэсэн үг. Бичлэгийн төрлөөс хамааран олон янзын хэлбэртэй байж болно. Жишээ нь, захиа, илтгэл, блог, мэдээ мэдээлэл, заавар зөвлөгөө, санамж анхааруулга, тэргүүлэх 10 жагсаалт гэх зэрэг тухайлсан уншигчид хандсан сэдэв тухайн бичлэгийн гол агуулга байна. Бичлэгийн төрөл болон илэрхийлэх хэлбэрийг жагсаан үзүүлбэл, 

Өдрийн тэмдэглэл

Сонин

ТВ-ийн мэдээ

Тоглоом

Дуу

Шүлэг

Сурталчилгаа

Постер

Зураг

И-мэйл

Файсбүүкийн пост 

Комик ном 

Элэглэл, хошигнол

Ерөөл, магтаал

ТВ-ийн сурталчилгаа

Судалгаа

Нийтлэл

Өгүүлэл 

Судалгаа 

Гарын авлага

Брошур

Илтгэл

Богино өгүүллэг

Цэс

Ярилцлагын асуулт 
Намтар

Шүүмж

Санал

Баримтат кино 

Хичээлийн төлөвлөгөө

Нэвтрүүлэг 

Үгийн тайлбар 

Туршилт явуулах 

Аргачлал бичих 

Эсээ 

Харилцан яриа

Зааварчилгаа 

Инфографик

Хөдөлгөөнт зураг

Хүүхэлдэйн кино 

Комик зураг

Аяллын брошур

Зурган ном

Подкаст

Аудио бичлэг

Радио зар 

Хэвлэлийн мэдээ 

Тэргүүлэх 10 жагсаалт 

Зөвлөмжийн самбар 

Видео

Слайд үзүүлэн /презентаци/

Жор

Асуулт, сорил

Танилцуулга

Хэлэлцүүлэг 

Онлайн мэдээ г.м.