Tuesday, December 20, 2022

Бие даан гүйцэтгэх ажил

Бие даан гүйцэтгэх ажил 

Ажлын хуудас 

✓ Мэдээлэл хайх, боловсруулах чадвар хөгжүүлэх даалгаврыг ажиллана уу? 

Мэдлэгийн зуунд мэдээллийг хайж олох, үнэлэх, хэрэглэх, үнэ цэнэтэй болгон хувиргах чадвартай байх нь чухал. Дэлхийн ихэнх оронд иргэдийн бичиг үсэгт тайлагдалтын асуудал үндсэндээ шийдэгдсэн бөгөөд боловсрол судлаачдын анхаарлын төвд иргэдийн мэдээллийн хэрэглээ, боловсруулалтын төвшинг дээшлүүлэх асуудал тулгамдаж байна. Орчин үед төгсөгчид нь мэдээлэл хайж олох, үнэлэх, хэрэглэх, боловсруулах чадвар эзэмшээгүй бол бичиг үсэгт тайлагдаагүй хүмүүсийн нэгэн адил бэрхшээл туулж, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулж, тодорхой байр суурь эзэлж чадахгүй болох юм. Энэ чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн дараах даалгаврыг өнөөдрийн семинарын хичээлийн хүрээнд   гүйцэтгэнэ үү? 

1) Мэдээлэл хайлтын тэмдэглэл хөтлөх даалгаврыг гүйцэтгэнэ үү? Даалгаврыг гүйцэтгэхдээ Сургалтын арга сэдэвт холбогдох ном, гарын авлага, материалыг  : 
a) Номын сангаас  
b) Интернетээс  гэсэн 2 эх сурвалжаас хайж олно уу? 

Номын сан болон интернетээс хайсан өөрийн хайлтын талаарх “Тайлан” - г бичнэ үү? 

Дараах зүйлсийг тодруулан, тайландаа тусгаарай. 

Хайлт хийсэн арга, хайлт хийсэн үйл ажиллагааны дарааллаа бичнэ үү? 
Хайлт хийсэн түлхүүр үгс ба гарчиг /Цахим номын сан болон интернетээс хайлт хийж буй тохиолдолд/ 
Эрсэн материалаа олсон ба олж чадаагүй эсэхийг бичих 
Та ямар ямар номын санд хайлтаа хийсэн бэ? /Зөвхөн сургуулийн номын сангаар хязгаарлах уу?, өөр боломжийг эрэлхийлэх үү?/ 
Номын санд таны хайсан ном, гарын авлага, судалгааны ажил хэд байгаа болох?
Хэний зохиосон, ямар нэртэй ном, гарын авлага, судалгааны ажил болох, хэдэн онд зохиогдсон, бичигдсэн болох 
Ном, эх материалыг хайх явцад тохиолдсон бэрхшээл байсан уу?, яаж шийдвэрлэсэн бэ?
Номын сан болон интернетээс олсон ном, гарын авлагыг “Хүснэгтэн мэдээлэл” болгон харуулна уу? Мөн харьцуулалт хийж, дүгнэн бичиж болно. 
2) Номын жагсаалт, хураангуй бичих даалгаврыг гүйцэтгэнэ үү? 

Өөрийн хайж олсон ном, гарын авлага, судалгааны ажлын “Ном зүй” хэсгээс “Сургалтын арга” сэдэвтэй холбоотой ямар ном, эх сурвалж байгааг уншиж, “Ном зүй” – н жагсаалтыг хийнэ үү? Жагсаалтыг хийхдээ ямар дарааллаар, бичлэгийн ямар стандартаар бичсэнийг ажиглаж, түүний дагуу жагсаалтаа үүсгэнэ үү? 

3) Бүтээлчээр унших даалгавар : 
• Өөрийн эрэл хайгуул хийн, олсон ном, гарын авлагатай  танилцах, дэлгэрүүлэн унших  даалгаврыг гүйцэтгэнэ үү? 
Өөрийн хайлтад тулгуурлан, тухайн сэдэв (Сургалтын арга”) – ийн хүрээнд жагсаасан, эрж хайж олсон бүтээлүүдээс сонгон уншина уу? Энэ нь хичээл дээр ашиглаж буй ном, сурах бичгээс гадна өөр шинээр таны хайж олсон ном, сурах бичиг, гарын авлага байх 
Өөрийн тань сонгон уншсан ном, гарын авлагын ач холбогдлын тухайд “Дүгнэлт” бичнэ үү? 

 

Жич : Багш та “Мэдээлэл хайлтын тэмдэглэл хөтлөх арга” -ыг өөрийн зааж буй хичээлийн хүрээнд хувирган буулгаж, бүтээлчээр ашиглана уу? 

 

Хичээлийн судалгааны баг

 

 

RAFT арга

 RAFT аргын талаарх мэдээлэлтэй танилцах, тэмдэглэл хөтлөх 

Энэ арга нь тухайн нэг хичээлийн сэдэв, агуулгыг сонирхолтой байдлаар суралцагчдад хүргэх, өөрийн санаа бодлыг илэрхийлж сурахад туслах сургалтын бүтээлч аргуудын нэг. Тодруулбал, энэ аргыг хэрэгжүүлэхийн тулд суралцагч сонгож авсан сэдвээ “өөрийн болгож” бэлтгээд сонсогчдод ойлгомжтой, сонирхолтой байдлаар илэрхийлж тайлбарладаг гэсэн үг. 
RAFT арга гэдэг нь англи хэлний дор дурдсан үгийн эхний үсгийн нийлбэр бөгөөд монголчилбол хаалтан доторх утгыг тус тус илэрхийлнэ. 
R – Role (дүр)
A – Audience (сонсогч)
F – Format (төрөл хэлбэр)
T – Topic (сэдэв)

RAFT аргыг ихэвчлэн бичих даалгавар гүйцэтгэхэд ашигладаг бөгөөд зарим тохиолдолд бичсэн зүйлээ уншигчдад илүү ойлгомжтой, хүртээмжтэй хүргэхийн тулд жүжигчилсэн тоглолт хийх, тодорхой дүрд хувиран үзэл бодлоо илэрхийлэхэд ашиглаж болдог. Тодруулбал, тодорхой нэг дүрийн төлөөлөл (багш, эмч, байгууллагын захирал, эцэг эх, эмээ өвөө, тоглоом, шилтгээн, инженер, эд юмс г.м.), хэн нэгэн (сонсогч/audience) – д /багш бол суралцагчдад, эмч бол өвчтөнд, сэтгэл бол эзэндээ/хандаж, ямар нэг хэлбэр (format) - ээр /багш бол суралцагчдад зөвлөмж бичих, эмч бол өвчтөнд заавар, сэтгэл бол эзэндээ захиа/, тодорхой сэдвийн дагуу санал сэтгэгдлээ бичиж илэрхийлнэ гэсэн үг.

Алхам 3 – RAFT аргыг хэрхэн хэрэглээ болгох арга зүйн санаа бүхий хувилбаруудыг өгсөнтэй танилцаж, өөрийн арга зүйн санд аль хувилбарыг сонгон ашиглах боломжтой болохыг сонгох, аргыг хэрэглээ болгох 

Хувилбар 1. RAFT аргыг хэрхэн хэрэглээ болгох аргачлалыг хүснэгтээр харуулъя. 

Хүснэгт 1. RAFT аргыг хэрэглээ болгох санаа 

Дүр (зохиогч)

Сонсогч (хэнд)

Төрөл, хэлбэр 

Сэдэв (зорилго)

Захирал/эрхлэгч 

Багш нарт 

Арга зүйн зөвлөгөө

Хүүхэд бүрийг хэрхэн хөгжүүлэх тухай 

Тоглоом/хэрэгсэл 

Хүүхдэд

Гомдсон захидал

Тоглоомоо хайрлах, гамтай байх тухай 

Леонардо Да Винчи

Байнгын үйлчлүүлэгч 

“Мона Лиза” зураг

Урлагийн бүтээлээ авахыг ятгах 

Аяллын хөтөч /Египет судлаач/

Жуулчид

Аяллын брошур

Жуулчдыг эртний Египетийн үзэсгэлэнт газруудад ирэх хүсэл төрүүлэх

Опра

Телевизийн үзэгч 

Ярилцлага 

XX зууны эмэгтэйчүүдийн сонгох эрх 

Ургамал

Бага ангийн суралцагчид

Блог

Бордооны ашиг тус, үр нөлөө 

Шекспир

Ромео Жулеттагийн шүтэн бишрэгчид

Жүжгийн зохиол 

Ромео, Жулетта жүжгийн төгсгөлийг өөрчлөх 

Сталин 

Жорж Орвелл

Номын шүүмж

“Амьтны ферм” зохиолыг уншсан сэтгэгдэл 

Хамгаалалтын нүдний шил 

Лаборант 

Захидал 

Лаборатори дахь аюулгүй байдал 

Эсийн хана 

Шинжлэх ухааны хичээлд сууж буй оюутан 

Жагсаалт гаргах 

Эсийн ач холбогдлын талаар тайлбарлах 

Цусны цагаан эс 

Цусны улаан эсэд зориулан 

Хайр дурлалын захиа 

“Би чамайг хамгаална.”

Уушиг 

Тархи 

Үнэмшилтэй илтгэл 

Тамхи татахыг болиулах 

Галзуу хулганыг зохион бүтээгч 

Цэнгэлдэх хүрээлэнд ирэгчид 

Мэдээлэлтэй постер танилцуулах хуудас 

Хүчний хуулийг хэрхэн хэрэглэснээ тайлбарлах, галзуу хулгана зохион бүтээгчдэд саналаа хэлэх 

Моцарт 

Ирээдүйтэй ажилтан 

Ажлын ярилцлага 

Хөгжмийн зохиолчийн мэргэжлийг тайлбарлах 

 
RAFT аргыг хэрэгжүүлэхэд дээрх хүснэгт (1) – ийн дөрвөн баганад байгаа мэдээллийг бэлдэх хэрэгтэй болдог. Үүнд, 
Дүр гэсэн ухагдахууны дор тухайн зүйлийг зохиогч өөрийн үзэл санааг ямар нэг дүрийн өмнөөс бодол, хүслээ илэрхийлэх зорилготой бичдэг. Тухайлбал, хөгжмийн зохиолч Моцартын өмнөөс түүний дүрийг төлөөлөн, ирээдүйтэй ажилтанд хандан, ажлын ярилцлага хэлбэрээр хөгжмийн зохиолчийн мэргэжлийг тайлбарлах зорилго бүхий ярилцлагын асуулт, тайлбар бэлтгэнэ гэх мэтээр дээрх хүснэгт  (Хүснэгт 1дэх өгөгдлийн дагуу бүтэцжүүлэн, бичлэгийн янз бүрийн хэлбэрийг ашиглана гэсэн үг. 
Сонсогч гэсэн ухагдахуун нь тухайн дүр буюу зохиогч, хэнд, юунд хандаж өгүүлж байгааг илэрхийлнэ. 
Төрөл хэлбэр гэдэг нь тухайн дүр сонгож авсан сонсогчдод хандаж, ямар төрөл, хэлбэрээр бодол санаагаа илэрхийлэх вэ? гэдгээ тодорхойлж байна гэсэн үг. Бичлэгийн төрлөөс хамааран олон янзын хэлбэртэй байж болно. Жишээ нь, захиа, илтгэл, блог, мэдээ мэдээлэл, заавар зөвлөгөө, санамж анхааруулга, тэргүүлэх 10 жагсаалт гэх зэрэг тухайлсан уншигчид хандсан сэдэв тухайн бичлэгийн гол агуулга байна. Бичлэгийн төрөл болон илэрхийлэх хэлбэрийг жагсаан үзүүлбэл, 

Өдрийн тэмдэглэл

Сонин

ТВ-ийн мэдээ

Тоглоом

Дуу

Шүлэг

Сурталчилгаа

Постер

Зураг

И-мэйл

Файсбүүкийн пост 

Комик ном 

Элэглэл, хошигнол

Ерөөл, магтаал

ТВ-ийн сурталчилгаа

Судалгаа

Нийтлэл

Өгүүлэл 

Судалгаа 

Гарын авлага

Брошур

Илтгэл

Богино өгүүллэг

Цэс

Ярилцлагын асуулт 
Намтар

Шүүмж

Санал

Баримтат кино 

Хичээлийн төлөвлөгөө

Нэвтрүүлэг 

Үгийн тайлбар 

Туршилт явуулах 

Аргачлал бичих 

Эсээ 

Харилцан яриа

Зааварчилгаа 

Инфографик

Хөдөлгөөнт зураг

Хүүхэлдэйн кино 

Комик зураг

Аяллын брошур

Зурган ном

Подкаст

Аудио бичлэг

Радио зар 

Хэвлэлийн мэдээ 

Тэргүүлэх 10 жагсаалт 

Зөвлөмжийн самбар 

Видео

Слайд үзүүлэн /презентаци/

Жор

Асуулт, сорил

Танилцуулга

Хэлэлцүүлэг 

Онлайн мэдээ г.м. 

 

 

 

 

 

Friday, November 25, 2022

Бодлого

Бодлого 1.
 Дэлхий нийтээрээ 2790 шоо.км усыг жилд хэрэглэж байна. Үүний 3/4 ундны хэрэгцээнд болон аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэлд ашигладаг. Энэ нь хэдэн шоо.км ус болох вэ? 
Бодлого 2.
 Усны хэрэглээний 2232 шоо.км буюу 4/5 хэсэг нь гадаргын ус бол нийт хэрэглээний усны хэмжээг ол. 
Бодлого 3.
 Дэлхий нийтээрээ 2790 шоо.км ус хэрэглэдэг. Үүний 558 шоо.км нь гүний ус бол нийт усны хэдэн хэсэг нь гүний ус болох вэ?

Мэдээлэл

Өнөөдөр дэлхий нийтэд тулгарч байгаа үндсэн хоёр бэрхшээл нь усны нөөцийн хомсдол, цөлжилт юм. Дэлхий нийтээрээ 2790 шоо.км усыг жилд хэрэглэж байна. Үүний 3/4- ыг ундны хэрэгцээнд болон аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэлд ашигладаг. Усны хэрэглээний 80%-ыг гадаргын усаар, 20%-ыг гүний усаар шийддэг ажээ. Монголчууд усны хэрэглээнийхээ 80-аас дээш хувийг нийт нөөцийнхөө 2 хувьд хүрэхгүй жаахан гүний усаар хангадаг гаж хэрэглээтэй орон юм. Манай нутаг дээр бууж байгаа нийт хур тундасны 1/10 хэсэг нь гадагш урсан гарч, үлдсэн нь ууршиж, дэгддэг болохыг судалгаа харуулж байна.

Thursday, November 24, 2022

Мэдээлэл

Манай гаригийн голуудын далай тэнгист аваачиж юүлдэг бүх усны дөрөвний нэгийг Амазон мөрөн ганцаараа бүрдүүлдэг. Түүний талбайн хэмжээ 7 сая гаруй хавтгай дөрвөлжин км байдаг нь Австралийн эх газрыг бүхэлд нь буюу АНУ мэтийн улсыг багтаахаар ажээ. Дэлхийн нийт хүн амын 20 хувийн амьсгалах хүчилтөрөгчийг Амазоны ширэнгэн ой үйлдвэрлэж, төдий хэмжээний нүүрсхүчлийн хийг агаар мандлаас авч, агаар мандалд ус ууршуулна. Сүүлийн 50 жилийн хугацаанд дэлхийн хуурай газрын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг хамгийн том ой болох Амазон ойн 25 хувь нь үгүй болсон нь харамсалтай. Бразилын Амазон ширэнгэн ойн ойгүйжилт 12 сарын хугацаанд 59/200 хэсгээр өссөн талаар тус улсын Сансрын агентлаг мэдээлжээ. Дэлхийн нийт хүн амын 1\5 нь эрсдэл дагуулсан сонирхолтой аялалыг хүсдэг бөгөөд эдгээрийн нэгэнд нь Амазон яахын аргагүй багтдаг юм байна. Write to Batsaihan Sarantsatsralt

Saturday, November 30, 2019

Математик нь өнөө цагт хамгийн чухал шинжлэх ухаан болохыг батлах 12 шалтгаан

Хүмүүсийн ихэнх нь математикийн тухай бараг юу ч мэдэхгүй, үндсэн дөрвөн үйлдлээр л хязгаарлагдаж байна гэхэд хилсдэхгүй. Үүнээс болж өнөөгийн нийгэмд математикийн ач холбогдлыг тийм ч сайн ойлгож хүлээж авахгүй байна. Тэгвэл таны болон таны хүүхдийн амьдралд ахлах сургуулийн хамгийн уйтгартай гэгддэг, сурагч бүрийн судлахаас залхдаг энэ хичээл яагаад чухал болохыг тайлбарлаж өгье.  
Сансар судлал, хувьслын онол хүн төрөлхтний хөгжилд чухал нөлөө үзүүлсний адилаар геометрийн тусламжтай бид огторгуйн тухай, математикийн логик теоремын тухай шинэ өнцгөөс харах боломжтой болсон.
Үүнээс гадна урлагт үзүүлэх математикийн нөлөө их. Алдарт математикч Пифагор хөгжмийн хэмнэлийг анх математикаар илэрхийлснээс хойш урлаг, математик хоёр салшгүй холбоотой болсон гэж үздэг. Математикийн ийм үзүүлэлтүүд нь хүн төрөлхтөн болон шинжлэх ухааны хооронд гүүр, соёл хоорондын холбоос болсон.
Математикийг судлах нь тархины хөгжилд ихээхэн ач холбогдолтой. Үүнийг өдөр тутамдаа ашигласнаар хүмүүс аливаа учир шалтгааныг олох, тунгаан бодох чадвараа сайжруулах, түргэн хугацаанд шийдвэр гаргах, аливааг бодитоор харах чадвар нэмэгдэх зэрэг  давуу талтай.

Tuesday, February 26, 2019

Математикийн хичээлийн ЭЕШ-2018 D хувилбар


12 ангийн сурагчдад зориулан Математикийн хичээлийн ЭЕШ-2018 D хувилбарыг татаж авахаар оруулж байна.ЭНД дарж татаж аваад өөрсдийгөө сориорой.

Sunday, February 24, 2019

Сэтгэх чадварын улсын олимпиадын 2018,2019 онуудын I давааны сэдэв

2017-2018, 2018-2019 онуудын сэтгэх чадварын олимпиадын 1-ийн давааны материалуудыг орууллаа.

Saturday, October 27, 2018

ДОКТОР Б.БАТЦЭНГЭЛ: МАТЕМАТИКТАА САЙН ХҮҮХЭД ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ БАЙДАГ

"Тод тусгал" таныг эх орныхоо оюунлаг сэхээтнүүдийн нэг болох доктор Б.Батцэнгэлтэй уулзуулж байна. Түүнийг энэ цагийн Монголын шилдэг математикчдийн нэг хэмээн олон хүн үнэлдгээс гадна шавь нар нь олон улсын математикийн олимпиадаас медальгүй ирсэн тохиолдол ховор гэлцдэг. Орчлон, Соёмбо сургуулиудад зөвлөх багш хийдэг тэрээр дунд сургуулийн математикийн хичээлийн цагийг багасгасан явдлыг эрс буруушааж байна.

Оюун ухааны академи, спорт гэдгийг би тийм мундаг, хүнд хэрэгтэй зүйл гэж хэлж чадахгүй

Хичээлийн шинэ жил эхэлж байна. Хүүхэд насны хичээлийн шинэ жилийн дурсамжаасаа хуваалцаач?
Одоогийн хүүхдүүдтэй харьцуулах юм бол нэг их онцгой юм байхгүй дээ. Зуслан дээрээ амарч дуусаад л хотод хүрч ирээд хичээлдээ ордог байсан. Тэр үеийн хүүхдүүд одооны хүүхдүүд шиг хичээлийн бэлтгэл энэ тэр гэж сүйд майд болдоггүй. Хэдэн дэвтэр байхад л болдог байлаа.
Та хэзээнээс эхэлж математикт дурлаж, сонирхолтой болсон хүн бэ?
Зургаа, долдугаар ангиасаа эхэлсэн. Намайг математикт дурлахад манай аав их нөлөөлсөн. Геологийн маркшейдер мэргэжилтэй хүн байсан юм.